Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
УИХ-ын гишүүн Т.Доржханд У.Хүрэлсүхэд эдийн засгийн чухал гарцыг зааж үүрэгдэв

Шинэ УИХ-ын танхим бүрдээд тун удаагүй байна. Чуулганы хуралдаанаар эдийн засагч мэргэжилтэй Т.Доржханд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан чухал гурван захиас хэлэв. Нэгдүгээрт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн цомхон чадварлаг баймаар байна. Засгийн газрын төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг яаралтай эхлүүлмээр байна. Засгийн газрын бүтэцдээ технологи, инновацийн яам байгуулах хүсэлтийг гаргаж байна. Хоёрдугаарт, нэгэнт Та өөрөө Засгийн газрыг байгуулах Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдэл олгогдож байгаа тул мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой. Өнгөрсөн 2016 оны алдааг давтмааргүй байна. Ялангуяа “Ковид-19”-ын хямрал, хар саарал жагсаалт, бондын төлбөр, төсвийн алдагдал гэх мэт маш олон бэрхшээл сорилттой нүүр тулж байна. Тийм болохоор санхүү эдийн засгийн газар хариуцсан сайд мэргэжлийн, өндөр чадвартай байх ёстой. Боловсрол, эрүүл мэндийн салбарт мэргэжлийн шинэчлэл хийх боломжтой залуучуудыг тавихыг хүсч байна. Гуравдугаарт, бүтцийн хувьд шаардлагагүй орон тоо буюу дэд сайд, агентлагийн дарга, газрын дэд дарга гэх мэт үр ашигггүй албан тушаалыг та зоригтойгоор цомхотгож өгөөч. Ялангуяа төсвийн ачаалалтай хүнд үед үр ашиггүй албан тушаалыг хасч өгөөч гэсэн хүсэлтийг тавья гэв. 

Ийнхүү УИХ-ын гишүүн Т.Доржханд аргагүй эдийн засгийн асуудлыг хамгийн сайн гадарлах хүний хувьд Ерөнхий сайдад тун чухал захиасыг хэлж байв. Мөн тэрээр ойрын хэдэн жилд санхүүгийн салбарт шинэчлэлт хийгдсэнгүй. Банкны салбарын реформыг явуулмаар байна. ОУВС-гийн хүрээнд энэхүү шинэчлэлтийг хийх хэрэгтэй байсан ч энэ хийгдэхгүй гацчихаад байна. Блокчэйн технологийг үндэслэн хөрөнгийн зах зээл, бондын зах зээлийг хурдан идэвхжүүлэх шаардлага байна гэв. УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ямар улс хөгжсөн байна вэ гэвэл Засгийн газар нь бизнесээс хамааралгүй, Засгийн газар улс төрөөс ангид улс л хөгжсөн байдаг. Таны хувьд түүхэн үүрэг гүйцэтгэх цаг ирсэн. Бизнесийн ашиг сонирхлоос ангид Засгийн газраа тусад байгуулах ёстой шүү гэж үүрэгдэв. Одоо У.Хүрэлсүх эдийн засгийг хамгийн сайн мэдэх чадварлаг эдийн засагч Т.Доржхандын үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлэхийг харах үлдлээ.

 

Б.ОДМАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com