Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Жидү зээлд холбогдсон гишүүд шинэ Засгийн газарт орж ирж болзошгүйг Д.Амарбаясгалан зарлав

МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улиран сонгогдохтой холбоотойгоор МАН-ын 7-р хуралдааны дараагаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Уг мэдээллийн үеэр Д.Амарбаясгалан: -МАН-ын хувьд ялалт гэхээсээ илүүтэй өнөөдрөөс эхлэн шударга ёсыг тогтоох, төрийн албаны хүн суртлыг арилгах, нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг даван туулах гэх мэт олон хүндрэлтэй нөхцөл байна. Ирэх 4 жилд Монгол Улсад хамгийн хүндрэлтэй нөхцөл угтаж, 2.9 тэрбум төгрөгийн өрийг тэглэх том үүрэг хариуцлага ирлээ” гэв. Угтаа МАН 2016-2020 оны хооронд 65-уулаа гарч олонх болж эдийн засгийн өнөөгийн хүндрэлд учруулсан улс төрийн гол хүчний нэг мөн. Дахин улиран сонгогдохдоо шударга ёсыг одоо л тогтооно гэж хэлж байна даа, дөрвөн жилийн дараа ухаан орж байгаа юм байхдаа гэж олон нийт жиг жуг хийж байна. Д.Амарбаясгалан хэлэхдээ жижиг дунд үйлдвэрийн зээлийг авсан УИХ-ын гишүүдээс шинэ Засгийн газарт орж ирж болзошгүй гэдэг мэдээг дуулгасан нь анхаарал татсан юм. Тэрээр хэлэхдээ жидүд холбогдсон гишүүдийг олон нийт шүүмжилж байгаа учраас манай намын дарга, Удирдах зөвлөл энэ УИХ-д нэр дэвших эрхийг олгоогүй юм гэв. Гэтэл энэ УИХ-д жидүд холбогдсон 20 гаруй гишүүд нэр дэвшиж дахин сонгогдчихоод байгаа билээ. Д.Амарбаясгалан хэлэхдээ: -Жидү зээл авсан асуудал бол ёс зүйн алдаа дутагдал. Нөгөө талдаа яг энэ хүн буруутай гэдэг нь хууль шүүхээр буруутай гэж тогтоогдоогүй гэдгийг хэвлэл мэдээллийнхэн, Монголын ард түмэн анхаарч хандах ёстой. Ёс зүйн хариуцлагаа хүлээж хойшоо суусан. Эдгээр хүмүүсийг насан туршид нь шийтгэнэ гэж байхгүй. Тодорхой хэмжээнд улс төрийн хариуцлага хүлээлгэж байгаа. Магадгүй намын томилолт авч ажиллахыг үгүйсгэхгүй юм. Өнөөдрийн байдлаар жидү зээлд холбогдсон хүмүүс сайд болно, болохгүй гэж хэлэх эрт байна гэв.
Ийнхүү У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газарт жидүд холбогдсон өмнөх парламентын гишүүд орж ирж болзошгүй гэх мэдээллийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан зарлачихав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com