Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар буруу хөл дээрээсээ эхлэв үү?

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар тангараг өргөхдөө тангараглая гэж хэлэх байсан боловч илэрхийлье гэж хэлээд олон нийтээс шүүмжлэл дагуулсан юм. Тэгтэл өнөөдрийн чуулганы хуралдаанаас 15 минут хоцорч чуулганы хурал дээр үг хэлэх эрхээ хасуулав. МАН-аас сонгогдсон шинэхэн гишүүн Ц.Анандбазар эхнээсээ буруу хөл дээрээ боссон аятай УИХ-ын танхимд “жижгэдэв”.Тэрбээр Төрийн ордонд тухлах гэж мөн ч их хичээсэн дээ. Хэд хэдэн удаа оролдож байж энэ удаа хүсэл биелэж хүрзэн цагаан шүдээ ярьс хийтэд мишээв. Түүнийг эцгийн биш “Сод Монгол”-ын Анандбазар гэдгээр хүмүүс мэднэ. УИХ-д бас л энэ овгоороо дуудуулж сайн муугаа дэнслүүлж явах биз. Гэхдээ “Сод Монгол”-ын Анандбазар гэхээр сайнаас илүү мууг нь хүмүүс ярих юм билээ. Тэрбээр 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН-аас Дорноговь, Говьсүмбэр аймаг буюу УИХ-ын сонгуулийн 6-р тойрог нэр дэвшсэн гарч чадаагүй. Харин Булган аймагт өнөө жил очиж шатахууны кар, хятад мотоцикл тарааж байж УИХ-д орж ирсэн гэж хүмүүс хэлж байгаа. Тэгэхээр “Сод Монгол”-ын шатахууны карт, мотоциклын үнэ Монголын ард түмэнд хэрхэн тусахыг УИХ-ын шинэ гишүүн Ц.Анандбазарын чуулган дээр хэлэх үг, санаачлах хуулийн төсөл, ажил үйлс, цаг хугацаа харуулах л үлдлээ дээ. Олны олиггүй муу үг сонсч, дааж сурсан үгүй нь одоо л танигдах мөч ирлээ. Чилийсэн боловч бас богинохон дөрвөн жилийн хугацаа түүнийг ямар хүн бэ гэдгийг харуулах нь.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com