Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноолоо

Энэ долоо хоног экс Ерөнхий сайд нарыг ээлж дараалан шүүсэн шүүх хурлаар эхэллээ. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр анхан шатны шүүхүүдэд болж, тус тусын шийдвэрийг гаргасан юм. Тухайлбал, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох гэм буруугийн ял оногдуулах шүүх хуралдаан өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд зургаан жилийн хорих ял оноолоо. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор Ноён уул, Тост Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Азаргын голт чоно” компанид нөхөх олговор олгохдоо давуу байдал бий болгосон гэж үзжээ. Улсын тусгай хамгаалалтад оруулах газар нутагт аж ахуйн нэгжийн лицензийн талбай багтсан бол Засгийн газраас нөхөх олговрыг мөнгөөр эхсүл дүйцүүлэн газар олгодог хуультай. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 14.4.т-хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заажээ.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр нь буюу өнгөрөгч зургадугаар сарын 12-ны өдөр цагдан хорих захирамжийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байдаг. Түүнийг цагдан хоригдож байхад УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж улмаар Сэлэнгэ аймгаас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-д дахин сонгогдсон юм. Гэхдээ анхан шатны шүүх хуралдаанаас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг зургаан жил төрийн албанд ажиллахыг хориглож, зургаан жилийн хорих ял нэгэнт оногдуулсан тул УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүний суудлыг хэрхэх вэ гэдэг асуудал үүсэх нь тодорхой. Шүүх хуралдааны эл шийдвэртэй холбогдуулан СЕХ “Ийм тохиолдолд Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль явуулна” гэсэн байна. Тэгвэл УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 4.7-д “Нөхөн сонгууль” гэж Улсын Их Хурлын гишүүний орон тоо гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно” гэсэн заасан байна. Харин Сонгуулийн хуульд нөхөн сонгууль явуулах тухайд,

77 дугаар зүйл. Нөхөн сонгууль явуулах

77.1.Энэ хуулийн 4.7-д заасан үндэслэлээр нөхөн сонгууль явагдана.
77.2.Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сар хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй.
77.3.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
77.4.Нөхөн сонгуулийг зохион байгуулахад тухайн тойрогт өөрчлөлт оруулахгүй бөгөөд энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.
Ингэхдээ “Нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэн баталдаг байна.
Мэдээж хэрэг, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат эрхийнхээ дагуу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах боломжтой. Гэхдээ дараачийн шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрхэн дүгнэх нь тодорхойгүй. Тийм болохоор тодорхойгүй хугацаагаар энэ асуудал сунжирч, Сэлэнгэчүүд төрийн нэг төлөөлөлгүйгээр бас тодорхой бус хугацааг үдэх нь.

 

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарыг тусгаарлаж шалгахаар болов

Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох шүүх хурал бас өчигдөр болсон. Тус хэрэгт холбогдогчдын гэм бурууг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 22-нд эхлэхэд шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан юм. Тиймээс шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 6-ны даваа гарагт хийхээр товлосон. Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр шүүж байгаа билээ.


Оюутолгой төслийн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайд хийсэн гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлснээс хойш удалгүй түр завсарласан байна. Учир нь, С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг Оюутолгойн хэргээс тусгаарлаж шалгахаар болж, тэднийг шүүх хуралдаанаас гарган явуулснаас тэр юм. Ингэснээр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарыг Оюутолгойн гэрээтэй асуудалд хамаагүй гэж үзсэн бололтой.
Чухамхүү үүнээс болж, шүүгч шүүгдэгч нарт ялгавартай хандсан гэдэг асуудал үүсээд байгаа ажээ. Тиймээс Сангийн сайд асан С.Баярцогтын өмгөөлөгч шүүгч ялгавартай хандаж байна гэж үзэн, шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан төдийгүй, шүүгдэгч Д. Ганболд мөн шүүгчээс татгалзаж байгаа мэдэгдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 3 сэтгэгдэл
185.5.250.26
You can download any of the provided casinos heavens without any problems. If you download the casino app, it command do one's daily dozen like a standard replication of the out-and-out place from the mobile version. Unfortunately, all the apps you download purpose only commission on Android. Download casino in 1 click from the slate, these are the most advanced mobile applications. The best bib casino apps as a service to Android The can of worms is that find Android apps and downloading
2021/11/26
1987162.158.63.94
Hi there, i read your blog from time to time and i own a similar one and i was just curious if you get a lot of spam comments? If so how do you stop it, any plugin or anything you can recommend? I get so much lately it's driving me crazy so any help is very much appreciated. I have been browsing online greater than three hours today, yet I by no means discovered any interesting article like yours. It is beautiful value enough for me. Personally, if all website owners and bloggers
2020/07/11
1975107.158.86.105
It is the best time to make some plans for the future and it is time to be happy. I’ve read this post and if I could I wish to suggest you few interesting things or advice. Perhaps you can write next articles referring to this article. I desire to read even more things about it! I am sure this article has touched all the internet viewers, its really really fastidious post on building up new webpage. It is appropriate time to make some plans for the future and it’s time to be
2020/07/10
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com