Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
АРДЧИЛСАН НАМ ТАВДУГААР САРЫН 30-НД ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд өнөөдөр /2019.05.22/ Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан нам УИХ дахь сөрөг хүчний хувьд улс төрийн тэмцэл эхлүүлж байгаагаа мэдэгдэв.  Улс төрийн тэмцлийн хүрээнд энэ сарын 30-нд төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Засгийн газрыг огцруулах шаардлага хүргүүлнэ. 

 

Улс төрчдийн ёс зүйгүй үйлдэл, төрийн хариуцлагагүй байдлаас болж иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирч буй явдал, үнийн өсөлт, Монголбанкны бодлогын алдаа, хүчирхийлэл, гэмт хэрэг зэрэг нийгэмд үүсээд буй эмх замбараагүй байдлыг өнөөгийн эрх баригчид зогсоох чадамжгүй учир ийнхүү тэмцэл эхлүүлж байна гэлээ.  

 

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Бид сөрөг хүчний хувьд улс төрийн тэмцлийг эхлүүлж байна. Өнөөгийн парламентын 75 гишүүний 50 нь ЖДҮХС, концесс зэрэг ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон байна. Ийм байхад юун Үндсэн хууль өөрчлөх вэ.  Өнөөгийн Засгийн газар үйл ажиллагаа явуулах ёс зүй, чадамжгүй  учир тарах ёстой. Эрх баригчид хааяа нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сүржин мэдэгдэл хийхээс хэтэрсэнгүй. Тиймээс тавдугаар сарын 30-нд Ардчилсан нам жагсаал зохион байгуулна. Бүтэн сарын улс төрийн акц хийнэ. Өнөөдөр Монголын ард түмний зөрчигдөж буй эрхийн төлөө дуугарч,   эрх баригчдад хариуцлага тооцох чадвартай нам нь Арчдилсан нам.  Тиймээс өнөөдрөөс улс төрд өөрчлөлт хийх ажлыг эхлүүлж байна" гэв.  Түүнчлэн Арчдилсан намаас  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүд Д.Пүрэвдоржийн УИХ-ын даргад хүргүүлсэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх саналыг нэн даруй УИХ-аар хэлэлцэх мэдэгдлийг хүргүүлж байгаа юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com