Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
МАН ирэх дөрвөн жилд яг л хуучнаараа “эрх барих” нь үү дээ

УИХ-ын сонгуулиар өмнөх дөрвөн жилд эрх барьж байсан МАН дийлэнх олонхи болоод сар ч болоогүй, сандал суудлаа ч хуваарилж, сонгуульд зүтгэсэн нөхдөө зөөлөн суудалд хуваарилах гэж зүдсээр л байна. Мөнгөөр зодож том суудал руу зүтгэж байгаа хүн нь олдоод хэцүү байгаа бололтой. Аанай л хэдэн хуучин бурхиуд нь хүч түрээд өмнөх шигээ мэргэжлийн бус, хэдэн мөнгөтэй улс л Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг мөнгөөр цутгаад зөөлөн суудалдаа сууж дөрвөн жил худал ярьсаар өнгөрөөх бололтой.

Үүнээс ч аймаар нь шинэ парламент бүрэлдээд долоо ч хоноогүй байхад МАН-ын эрхэм түшээдийн амнаас өмнөх дөрвөн жилийнхээ булхайтай явдлыг санагалзсан үгс цухалзаад эхэллээ.


У.Хүрэлсүх: Төрийн албыг цомхотгохгүй

Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилогдоод байгаа У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдаан дээр Засгийн газрын бүтцийнхээ тухай танилцуулах үеэрээ Монгол Улсын төрийн албанд өнөөдөр 192 мянган хүн ажилллаж байгаа. Энэ нь хүн амынхаа тоонд харьцуулахад тохирч байгаа. Тэгэхээр төрийн албыг цомхотгож цөөрүүлэхгүй харин ч хүн амынхаа өсөлтэй уялдуулж нэмнэ гэж мэдэгдлээ.
Чухамдаа өнөөдөр У.Хүрэлсүхийн авлигачид нь “Би мөнгөө төлж намаа дэмжсэн шүү дээ, надад ямар албан тушаал өгөх гэж байна” гээд амар заяа үзүүлэхгүй болохоор нэг яам нэмж байгуулсан нь ч үүнтэй холбоотой. Нэг яаманд бас ч гэж хэдэн хүнээ шингээгээд авна.
Ийм байдлаар өнгөрсөн сонгуулиар намдаа хандив өгч, сонгуульд нэмэр тус болсон хүмүүсээ ээлж дараагаар аймаг нийслэл, сумдын эмнэлэг, төрөх газарт хүүхэд төрөх бүрийд “хүн амын өсөлттэй уялдуулан” төрийн албандаа орон тоо нэмж авсаар төрийн албыг улам занхайлгана гэдгээ ил цагаан мэдэгдчихлээ.
Ми.Энхболд шиг төрийн албыг мөнгөтэй хүн бүрт худалддаггүй юмаа гэхэд сонгуульд нам ялахад нэмэр болсон бүх хүмүүсээ ард түмний мөнгөөр цалинжуулж дөрвөн жил харж үзнэ гэдгээ шууд хэлчих нь энэ.
Өмнө нь хүмүүс санал хураах байрны гадаа тарааж байгаа 10, 20 мянган төгрөгөөр саналаа худалддаг, сонгуульд зүтгээд хэдэн цаасны цалин аваад ханадаг байсан бол одоо тэр моод хуучирчихаж. Одоо бол “Та нар ялбал намайг ямар албан тушаалд тавих юм” гэдэг болж. Тэгээд л тэдэндээ зориулж шинэ шинэ яам агентлаг, орон тоо бий болгодог. Чухам үүнийгээ л У.Хүрэлсүх эртнээс анхааруулаад байна.


Нам нэгтнүүдээ өмгөөлж хамгаална

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнбатыг лиценз зарж наймаалсан хэргийн нь төлөө шүүхээс зургаан жил хорьж, төрийн алба хаших эрхийг нь зургаан жил хориглохоор шийдчихлээ. Гэтэл Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойргоос парламентын гишүүнээр дөнгөж сонгогдоод байгаа Д.Өнөрболор гэдэг хүн УИХ-ын дугуй танхимд анх удаа л ам нээхдээ УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон асуудлыг хүчингүй болгуулах талаар дуугарав. Энэ хүн мөн л МАН-ын гишүүн.
Үүний дараахан УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо гэдэг байгууллагад томилогдсон Н.Энхболд тэргүүтэй таван хуучинсаг, У.Хүрэлсүхийн өмнөөс үг хэлж чадахгүй болсон “маапаантай” таван нөхөр “Халдашгүй байдлын дэд хороонд Сэлэнгэ аймгийн МАН-ын дарга Ш.Оргил, иргэн Ж.Бямбадорж, Л.Пүрэвдулам, Д.Тунгалаг нараас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч хоригдож байгаа Ж.Эрдэнбатын асуудлаар өргөдөл ирүүлжээ” гэж байгаад “Ж.Эрдэнэбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үед Үндсэн хуулийн 23.2 дахь хэсэгт зааснаар түүний бүрэн эрх нь дуусгавар болоогүй байсан бөгөөд хуульд заасан процессыг хангалгүйгээр цагдан хорьж, үргэлжлүүлэн шүүх ажиллагаа явуулж байгаа нь Үндсэн хуульд заасан УИХ-ын бүрэн эрхэд халдсан ноцтой, хууль зөрчсөн үйлдэл болсон” гээд шүүхэд шаардлага хүргүүлсэн байх юм.
Өмнөх дөрвөн жилд УИХ тэргүүтэй МАН-ынхан Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийг харьяа хамаарал бүхий хүмүүстээ авч өгсөн хүмүүсийг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирж байхад өмгөөлж хамгаалаад аваад үлдэж байсан. Өөрсдийн нь хамгийн залуу, маш ирээдүйтэй залуу гэж байсан Д.Гантулгыг нь хүчингийн хэрэгт холбогдоод хуулийн байгууллага мөн л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгая гэхэд бас л хаацайлаад авч үлдэж байлаа. Эцэст нь өнөөх Д.Ганутлаг нь ичсэн нэрэндээ өөрөө өргөдлөө өгөөд УИХ-аас гарч байсан.


Үүнээс үзэхэд У.Хүрэлсүх тэргүүтэй МАН өмнөх дөрвөн жилд ажилласан шигээ л “гар хугаравч ханцуй дотроо, олгой хагаравч тогоон дотроо” гэдэг жишгээрээ хүн алж хүчин хийж, улс ард түмний хөрөнгөөр амин хувиа тэжээж тэтгэсэн хүмүүсийг ивээлдээ авч, өмгөөлж хамгаалсаар байх нь шинэ парламентын гараан дээрээс тодорхой болчихлоо.
МАН-ын нөмөр нөөлөг дор, энэ парламентад дөнгөж орж ирсэн “шинэ цэрэг” нь хүртэл яг ийм үзлээр хүмүүжчихсэн, тэр улс эх орны газар нутаг, лиценз энэ тэр бол хамаагүй, Ж.Эрдэнэбат гэдэг хүн л буруугүй гээд чичирч байна.
Яахав энэ хоёр хүн нэг тойрогт намаасаа хамт нэр дэвшиж, олон лиценз зарсан, өмнө нь нэг удаа УИХ-д сууж байсан, аймгийн засаг дарга байсныхаа хувьд Ж.Эрдэнэбат нь энэ хүнийг сугандаа хавчуулан сурталчилж явсан байх л даа. Ийм болохоор өмөөрч байгаа нь тэр биз.


С.Амарсайхан: Зам, дэд бүтэц гэсээр.....

УИХ-ын цоо шинэ гишүүний нэг, нийслэлийн Засаг дарга байсан С.Амарсайхан гэдэг нөхөр бас л төрийн түшээ болсноо олон түмэнд харуулах гэж парламентын танхимаас нэг алдарт үгээ хэлээд авлаа. Тэр “Бид зам, дэд бүтэц гэсээр байгаад хүний хөгжлийн асуудлыг хаясан” гэв.
Өнгөц сонсоход хүний төлөө анхаарч эхлэх гэж байгаа юм уу даа гэж сайнаар хүлээж авч болох ч ёстой нөгөө ургуулан бодоод байвал энэ үгээр өөрсдийнхөө булай булхайг ёстой дэлгээд өглөө гэж болно.
Эрхэм С.Амарсайханы үгээр бол ер энэ МАН өнгөрсөн дөрвөн жилд ердөө л зам, дэд бүтэц гэдэгт анхаарлаа хандуулаад ийшээ л асар их хөрөнгө хаяад, бүр хүнээ ч бодохгүй зүтгээд байсан болж таарч байна.
Гэтэл улсын хэмжээнийхийг больё гэхэд энэ нөхөр С.Амарсайханы гурван жил даргалсан Улаанбаатар хотын зам ямар байна вэ. Ус зайлуулах нэг ч км шугам хоолой байхгүй, жаахан ширүүн бороо орохоор хотын гудамж нь тэр чигтээ үер болж хүн бүү хэл машин тэрэг явах аргагүй болж байгаа биш үү. Хүний хөгжил, эрүүл мэнд сайн сайхны төлөө зарахгүйгээр “Зам дэд бүтцээ л сайжруулъя” гээд зараад байсан хөрөнгө, зүтгээд байсан хөдөлмөр нь хаашаа орчихов оо.
Чухамдаа эрх баригчдын мөнгө идэх хамгийн шалгарсан арга нь зам дэд бүтэц. Замын өргөнөөс, зузаанаас нь идэж эд хөлждөг. Иймдээ саяны борооноор нийслэинй зарим зам яг л хар цааш шиг урсч байна. С.Амарсайхан гишүүн туршлагатай хүн болохоороо яг голыг нь олоод хэлж байгаа нь энэ.


Хүн бүрт хэдэн төгрөг өгөх юм уу, тэтгэвэр тэтгэмжийг нэмлээ гэхэд хэдэн хүнд нэмж байгаа юм гээд захын хүн энгийн тооны машинаар бодоод зарж байгаа хөрөнгийг нь гаргаад ирнэ. Гэтэл усан оргилуур барихад зарсан хөрөнгийг тэр бүрий хүн гаргаад ирж чадахгүй болохоор л гурван тэрбум гээд чанга хашгираад сууж байгаа нь энэ.
Нөгөө талаар тэгэж л зам, дэд бүтцэд зараад байсан юм бол нийслэл хотын замд ус зайлуулах шугам хоолойг шинэчлээд засаад, нэмээд тавьчих нь яасан юм. Нийслэл хот 360 гаруй км хатуу хучилттай замтай. За тэр Налайх, 22-ын товчоо энэ тэр гэж гаралтын замуудад яахав ээ, нийслэлийнхээ Энхтайваны гудамж, төвийн хэдэн гол гудамжийг ус зайлуулах сувагтай болгочихгүй яав гэж асуумаар.
medee.mn сайтад энэ оны гуравдугаар сарын 06-нд бичсэн дотор АН-ын дарга асан С.Эрдэнийн хэлсэн “2.1 тэрбум ам.долларын бондоор ямар хөрөнгө оруулалт хийснийг монголчууд мэднэ.Бид 3000 гаруй км хатуу хучилттай зам тавьсан” гэснийг дурдаад МАН-ын хувьд эрх барих хугацаандаа 160 км зам тавьж, Дарханы замыг хуулсан гэжээ.
Хүндээ, хүнийхээ хөгжилд заралгүй зам, дэд бүтцэд зараад байсан тэр мөнгө чинь хаашаа орчихов, хийж бүтээсэн нь аль вэ гэж, эхэлж дуугарсан өнгөрсөн гурван жилд Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч байсан С.Амарсайханаас, цаашлаад МАН-ын дарга У.Хүрэлсүхээс асуумаар.


Эцэст хэлэхэд шинээр бүрэлдсэн МАН-ын УИХ, Засгийн газар яг л өнгөрсөн дөрвөн жилд эрх барьсан шигээ өөрснөө хөлжиж баяжиж, амьдралаа дээшлүүлж, хам хэрэгтнүүдээ өмгөөлж хамгаалан удаах дөрвөн жилийг үдэх гэж байна уу даа гэсэн хар сэтгэгдэл төрөөд болох биш. Тэгээд ч МАН-ын дарга У.Хүрэлсүх нь Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа “хар саарал жагсаалтад орж, эдийн засаг элгээрээ хэвтсэн эдийн засгийг хүлээж авлаа” гэсэн нь чухам хаяагаа манаж ирэх дөрвөн жилд улс орон ард түмний төлөө юу ч хийхгүй өөрсдөө идэж завшчихаад хожим “бид яалт ч үгүй улс орон хүлээж аваад засах гээд аргаа барлаа, яаж ч чадсангүй” гэж хэлэх хаяагаа манасан үг юм болов уу.
Тэгээд ч ухар саарал жагсаалтад оруулж, улс орныхоо эдийн засгийг элгээр хэвтүүлэх ажлыг өөр хэн ч биш, өнгөрсөн дөрвөн жилд засгийн эрх барьж байсан МАН, энэ хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан У.Хүрэлсүх л хийсэн баймаар....Нэг ч их холоос эрээд хайгаад байхааргүй дээ....

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com