Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
У.Хүрэлсүх: Чиний авлига авч томилсон дарга нарыг хална VS Ж.Мөнхбат: Чи Монголын төрөөс идээгүй юу

Улиран томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газраа байгуулах гэж зүдэж буй сурагтай. МАНын УИХ-д нэр дэвшээд унасан бас нэр дэвшээгүй үлдсэн ахмад гишүүд нь сайдын суудалд суух сонирхолоо илэрхийлж буй гэдэг. Мөн УИХ-аас ч шинэ, хуучин гишүүд нь сайд болохоо илэрхийлж янз бүрийн мессеж шидэж буй юм. Тэгвэл У.Хүрэлсүх 2017 онд Засгийн газраа бүрдүүлэх гэж бас “зовлон” амсч байх юм. Тухайн үед МАН эрх барьж байхдаа УИХ-д 65 суудалтай байсан. Гэвч эдүгээ зургаан жилийн ял аваад буй Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах, М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас огцруулах гээд эрх мэдлийн төлөөх ширүүн тэмцэл МАН дотор өрнөж эхэлсэн түүхтэй. Энэ тэмцэл УИХ дахь МАН-ын бүлгийг 33:32-ын бүлэг болгон хувааж орхиод УИХ-ын чуулган хоёр сар орчим гацаж байсан билээ. Үүнийг орхиод У.Хүрэлсүх Засгийн газраа хэрхэн бүрдүүлж байсан талаарх зарим нэг баримт дурдая. 

МАН-ын 60 тэрбумын гэгдэх УИХ-ын дарга асан М.Энхболдын талын төлөөлөл Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 07-нд огцорч байлаа. Ингээд ЖДҮ-гийн талын гэсэн тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирсэн билээ. Энэ үеэс УИХ-ын дарга асан М.Энхболдын суудал ганхаж эхэлсэн. Тухайн үед Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохоор санал оруулсан. Гэтэл Ерөнхийлөгч энэ томилгоонд хориг тавьж байв. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын хооронд ширүүн маргаан болж байлаа. Арга ч үгүй биз Ж.Мөнхбат МАН-ын 60 тэрбумын талын Засгийн газарт ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байв. Өөрөөр хэлбэл унасан хүн ууртай л байсан байх. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тухайн үед “Сайдыг нь ярьж байхад Ерөнхий сайд хүндэтгээд чуулганд сууж болохгүй юу” хэмээн уурсангуй хэлсэн билээ. Төд удалгүй УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хооронд гал ассан хэрүүл үүсэж, нэгийгээ казиночноор нь дуудалцаад авсан удаатай.


Тодруулбал, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат "Энэ Засгийн газрын хамгийн том асуудал нь Сангийн сайд боллоо" гэсэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чи юу гээд байгаа юм. Чи хэн юм бэ. Ж.Мөнхбатын авлига авч томилсон бүх дарга нарыг халах болно. Төрийн хулгайч тонуулчдад гишгэх газаргүй болно шүү " хэмээн бухимдсан байдаг. Хариуд нь УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат, “Чи Н.Энхбаяраас том болжээ. Чи Монголын төрөөс идээгүй юу. Чи бас хулгайч” хэмээн хариу үг чулуудав.
Харин энэ байдлыг УИХ-ын дарга М.Энхболд, “Ерөнхий сайд аа, Ж.Мөнхбат гишүүн ээ, та хоёр боль. УИХ-ын чуулганы танхимд ингэж болохгүй” гtэсэн шаардлага тавьж, алх цохисноор тэдний хэрүүлийг эцэс болгосон. Хэрэв ингэж байдлыг намжааггүй бол бие биенийхээ идэж уусан, хулгай хийсэн, луйвардсан гээд асуудал бүр хурцдах шинжтэй болж билээ. Энэ тухай бичлэг ч тухайн үед цахим ертөнцөөр шуугиан тарьж байсан нь тодхон.


Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ЗГХЭГ-ын даргаас уначихаад байх үеийн уур нь гарсан уу эсвэл Ерөнхий сайдын ивээл хайрыг хүртэх гээд амаа хамхисан уу. Лавтай л Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өмнөөс чанга дуурахгүй суудаг болжээ. Харин тухайн үед ийн хэрүүл тэмцэл дундуур зүтгэн байж Сангийн сайд болж байсан Ч.Хүрэлбаатар энэ удаа дахиад өнөө сэнтийдээ залрах санаатай харайж яваа сураг бий.

 

Т.Эрдмаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Asstime.mn172.69.252.132
Yamr geechin shiwshigiin niitlel bichdeg yumbee hend ch hereggui!!!!!!!!!!!!!
2020/07/08
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com