Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн баримтууд: "Боорцог хоч" зүүж, ЖДҮ сангаас зээл авсан, төрсөн эгч, дүүгээ төрийн өндөр албан тушаалд тавьсан, МАН-ын хуваагдалд У.Хүрэлсүхийн талд кноп дарав

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Чингэлтэй дүүргээс УИХ-д хоёронтоо сонгогдон улиран ажиллаж буй гишүүн юм. 2016-2020 оны хооронд дөрвөн жил М.Оюунчимэг гишүүнийг тойрсон дуулиан, баримтуудаас хүргэе.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны даргаар ажилласан М.Оюунчимэг Байнгын хорооны танхимд шоколадны бүрмэл боов идсэнээсээ болж олон нийтээр шүүмжлүүлээд зогсохгүй, “Боорцог” гэсэн хоч аваад амжсан. Үүний дараа нь тойрогтоо гурил тарааж бас л шүүмжлүүлж байв. Зарим жиргээчид түүнийг “Яг ийм улстөрчдөд ард түмэн ядуу байх тусмаа сайн байдаг, хямд юманд хууртдаг. Тэгэхээр тэд хөгжүүлэхийг хүсэхгүй. Ард түмнийг Гандангийн тагтаа мэт хардаг хэвээрээ л гэж үү” гэх зэргээр шүүмжлэв.

Дараа нь LV брэндийн хүзүүний алчуур зүүж явснаа манай найзын ороолт гэж хэлж сошиалд шүүмжлэлд өртөв. 

Түүнчлэн М.Оюун­чимэгийг Төрийн бус байгууллагын нөхдүүд “хөрөнгө орлогын мэдүүлэг нь огцом нэмэгдэж үндэслэлгүй баяжсан" гэх асуудлаар Ёс зүйн дэд хороонд өгч шалгуулж байсан.
М.Оюунчимэг гишүүний ах дүү хамаатан төрийн өндөр албан тушаалд ажилладаг тухай мэдээлэл бий. Чингэлтэй дүүргийн ХГЗХХ-ийн даргаар кондуктороор ажиллаж байсан гэх төрсөн эгч М.Цэцгээг даргаар аваачив. М.Цэцгээ ажил албан дээрээ очоод хууль бус халаа сэлгээ хийж, халагдсан ажилчид олон нийтэд мэдээлэл хийж байв. Мөн М.Оюунчимэгийг “Эрдэнэс Таван толгой”-д Тээвэр ложастикийн хэлтсийн даргаар төрсөн эгчийнхээ хүүхэд Эрхэмзаяаг томилуулах гэх мэтээр төрийн албанд ажиллаж буй ургийн мод цааш хөвөрнө. Дашрамд дурдахад М.Оюунчимэг гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгт “Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа эзэмшдэг гэж бий.

М.Оюунчимэг ЖДҮ, ХЭДС-гаас зээл авсан гэгдэв

УИХ-ын 49 гишүүн ждү-гээс зээл авсан баримт ил болох үед УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мөн ждү зээлд нэр нь холбогдсон. Албан тушаал эрх мэдлээ ашиглан танил тал, хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжүүддээ ЖДҮХС-гаас бага хүүтэй, их хэмжээний зээл авахад нь нөлөөлсөн байж болзошгүй хэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдсан. Тодруулбал, М.Оюунчимэг гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэгт бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн хөрөнгийг барьцаалж хамаарал бүхий этгээдээр зээл авсан байдаг. "Бест авто тюнинг” ХХК санхүүжилт 500 сая ЖДҮХС-гаас ороод захирал н.Мягмарцэрэн нь өөрийн харилцах ХААН банкны дансандаа аваад тэр данснаасаа 2018 оны 09.28-ны өдөр гишүүн Оюунчимэгийн нөхөр болох Баярсайханы харилцах Голомт данс руу 150 сая төг шилжүүлсэн баримт дэлгэгдэж байв.
Ждү зээлийн дараагаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн жилийн 8.4 хувийн хүүтэйгээр олгодог 40-200 сая төгрөг хүртэлх зээлийг ах дүү, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ ногоон гэрлээр шийдүүлж өгсөн байж болзошгүй эмэгтэй гишүүдийн дунд мөн л М.Оюунчимэг орж байв.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Мөнхөөгийн Оюунчимэг нь ХХҮЕГ-ын дэргэдэх ХЭДС-гаас “Сэрмүүн өнгө” гэх хэвлэл, хаяг, реклам, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид 50 сая, “Эгшиглэн магнай” хэмээх компанид үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэхэд 50 сая, иргэн Б.Болорцэцэгт “Хүрээ айл” төсөл хэрэгжүүлэхэд нь 40 сая төгрөгийг тендерт оролцуулалгүйгээр шууд олгуулсан байх магадлалтай гэгдэв.



МАН 60 тэрбум ба ждүчин гэж хоёр хуваагдахад М.Оюунчимэг У.Хүрэлсүхийн талд кноп дарж байв

2017 онд МАН УИХ-д 65 суудал авч олонхоороо засгаа байгуулсан боловч төд удалгүй дотроо хоёр тэнцүү шахам хуваагдан талцаж Засгийн газраа огцруулж байв. М.Энхболд, У.Хүрэлсүх гэх хоёр улстөрчийн аль талд зогсохоос МАН-ын улстөрчдийн ирээдүй, дахин УИХ-д сонгогдох эсэх хамаарах болов.
2017 оны 09.08-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулган:
УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шийдвэр гаргах тухай санал хураалт болоход нийт УИХ-ын гишүүний 96.1 хувь буюу 73 гишүүн хуралдаанд оролцсоноос үүний 57.5 хувь нь буюу 42 гишүүн Засгийн газрыг огцруулах кноп дарсан байдаг. М.Оюунчимэг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад кноп дарсан гишүүний нэг юм.
2018 оны 11.30-ны өдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан: Эл байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулахад М.Оюунчимэг огцруулахыг дэмжээгүй 40 гишүүний нэг болов.

2019.01.29-ний өдрийн УИХ-ын чуулган: УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх байнгын хорооны санал, дүгнэлтийг цахимаар нууцаар санал хураалт явуулсан тул чуулган дээр огцруулах саналыг мөн нууц санал хураалтаар явуулав. Санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 66.2 хувь буюу 43 гишүүн татгалзсан кноп дарснаар УИХ-ын дарга М.Энхболд чөлөөлөгдөв. Энэ чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга М.Энхболд: Энэ танхимд Ерөнхий прокурор 60 тэрбум бол яриа байсан гэж мэдэгдсэн. Энэ шалгалтыг олон нийтэд ил тод, үнэн зөвөөр явуулах ёстой гэж боддог. Ургийн модыг зураад, оролцох хүмүүсийг нь оролцуулаад хийгээч гэсэн саналыг би удаа дараа тавьсан. Энэ танхимд сууж байгаа 64 хүн яахын аргагүй миний гарын үсэг зурж, сонгуулийн байгууллагад нэрийг нь танилцуулсан хүмүүс. Ямар нэгэн хөрөнгө мөнгөний асуудалгүйгээр МАН 76 хүн дэвшүүлсэн” гэж хэлээд огцров.
МАН-ын 60 тэрбум, ждү гэсэн хуваагдлын дунд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг У.Хүрэлсүхийн талд бат зогсч байсан гэж харагддаг.
М.Оюунчимэгийн хөрөнгө орлогын мэдүүлэг өсч “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болов.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нь 2016 онд УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон. Өмнө нь телевизийн сэтгүүлчээр голлон ажиллаж байв. Тэрээр гишүүн болохоосоо өмнө жилд 14 сая төгрөгийн орлого олдог байсан бол гишүүн болсны дараа буюу 2016 онд АТГ-т мэдүүлсэн жилийн нийт орлого нь 156 сая төгрөг болж өссөн байна. Гайхмаар нь удаах 2017, 2018 оны мэдүүлэгт жилийн орлого нь эргээд огцом буурч, 22 сая төгрөг болтлоо савласан байв. Харин гэр бүлийн гишүүдийнх нь орлого тасралтгүй өсчээ. Тухайлбал, 2015 онд 30 сая байсан бол 2016 онд 70, 2017 онд бүр 357, 2018 онд 461 сая болтлоо өссөн байна. Тэрбээр хадгаламжиндаа 541 сая төгрөгтэй гэж 2018 онд мэдүүлсэн бөгөөд гэнэт баяжсан гэх үндэслэлээр УИХ-ын Ёс зүйн хороогоор шалгуулсан гурван гишүүний нэг юм. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн 2019 оны АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс хүргэе.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн ХОМ (2019 он, төгрөгөөр)

Нэг жилийн нийт орлого: 26 сая 526 мянга
Гэр бүлийн жилийн орлого: 358 сая 394 мянга
Нийтийн орон сууц: 2 ба нийт үнэлгээ нь 870 сая
Тээврийн хэрэгсэл: Suzuki, Grand Vitara- 1, BMW, 528- 1
Газар: 700 ам метр-2
Хадгаламж: 464 сая 300 мянга
Хөрөнгө оруулалт: “Монси солюшн” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК-4288ш, “Шинэ цаг медиа” ХХК-10 хувь, “Интеркорн-Машинери” ХХК” 100 хувь эзэмшигч.

Шинэ УИХ-ын гишүүдэд М.Оюунчимэг камерт өртөж зогсохыг заах нь гэв

УИХ-ын гишүүн М.Оюун­чимэг сая УИХ бүрдсэний дараагаар шинэ сайд нарыг томилох үеэр “Сонгуульд хөрөнгө мөнгө ихээр зарцуулсан 62 гишүүнд амаргүй байлаа, тулаан дунд ялалт байгуулсан. Сайд нар үүнийг бодолцож ажиллаарай” гэж хэлсэн нь шүүмжлэл багагүй дагуулав. Зардал олж өгөөрэй гэх гээд байгаа хэрэг үү гэлцэв. Гишүүн М.Оюунчимэг прокурор хуулийн ажилтныг "Бид таныг ажил албанд тавьсан шүү, битгий өөдөөс том дуугаараад байгаарай" гэх утга бүхий үг хэлж байсан удаатай. Өнгөрсөн парламентын гишүүдээс чуулганы хуралдаа суудаггүй гишүүд нэлээн олон байсан. Тэднийг бодвол ирц сайтай, чуулганы хуралд идэвхтэй суудаг нэгэнд ордог. Тэрбээр хүний эрх, байгаль орчин, санхүү зах зээл, гишүүдийн ёс зүй гэх мэт бүх асуудалд анхаарал хандуулж, асуулга тавьж, хууль санаачлахад оролцож ирсэн. Камер харагдангуут дүрсэнд нь орж зогсох, хэвлэлийн хурал хийж буй хүмүүсийн дэргэд очиж зогсох, олон нийтэд харагдах нь чухал гэдгийг шинэ гишүүдэд үлгэрлэх нь гэсэн ярианд бас ороод амжсан. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн тухайд Чингэлтэй дүүргээс дахин улиран сонгогдох шалтгааны нэг бол тойргоо дөрвөн жилийн туршид “усалсан”, жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслүүдийг тойрогтоо хэрэгжүүлэх тухай ярьж, хэлж, хийж ирсэн тойргоо мартдаггүй “чамбай” гишүүдийн нэг билээ.

 

Б.ОДМАА 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com