Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Путин Монгол-ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг соёрхов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улс ОХУ-ын хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэл болон найрсаг харилцааны тухай гэрээг соёрхон батлах тухай хуульд гарын үсэг зурлаа. Тус хууль нь хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны сайтад 2020.07.13-нд нийтлэгдсэн байна. Монгол Улс ОХУ-ын хооронд 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү баримт бичиг нь хоёр улсын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх улс төр, эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа ажээ. Тодруулбал, талууд бие биеэ найрсаг улс хэмээн үзэх, итгэлцэл, иж бүрэн стратегийн түншлэлд үндэслэн харилцан ашигтай хамтарч ажиллах, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээг баримтлах мөн гэрээнд заасан чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэгт тохиролцов. Үүнд, батлан хамгаалах болон цэрэг-техникийн салбарт, зэвсгийн хяналт, зэвсэг хураах, дэлгэрүүлэхгүй байх чиглэлээр хамтран ажиллах зэрэг орно. Баримт бичигт "талууд бие биеийнхээ эсрэг хуйвалдаан, цэрэг-улс төрийн холбоонд оролцохгүй байх, нөгөө талын тусгаар тогтнол, хараат бус байдлын ашиг сонирхолд харшлах гуравдагч улсуудтай гэрээ байгуулахгүй байх" тухай дурджээ. Мөн ОХУ нь "Гадаадын цэрэг, цөмийн зэвсэг болон үй олноор нь устгах төрлийн зэвсгийг нутаг дэвсгэр дээгүүрээ дамжин өнгөрүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн" Монгол Улсын бодлогыг хүндэтгэх болно гэжээ. Үүний зэрэгцээ, талууд терроризм, салан тусгаарлах, экстремизм, авлига болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, Еврази болон Ази Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлыг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих, тээврийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах тухай дурджээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com