Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Шинэ Засгийн газрын гишүүдийн хөрөнгө орлогыг сонжъё

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд танхимын гишүүдээ анх удаа бие даан бүрдүүлж, УИХ-д тангараг өргүүлээд ажилдаа ороод буй. Тэгвэл шинэ Засгийн газрын гишүүдийн хөрөнгө орлого ямар болохыг сонирхоё.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1.6 тэрбумын хадгаламжтай
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 1.75 тэрбум төгрөгийн хадгаламж энэ онд 1.69 тэрбум болж буурчээ. Тэрбээр 284 сая төгрөгөөр үнэлсэн “Лексус-570”, “Харлей дэвидсон” мотоцикл, “Мерседес бенц-ML320” маркийн автомашинуудтай хэмээн мэдүүлжээ. Мөн 162 сая төгрөгийн орон сууц, 100 сая төгрөгийн үнэт эдлэл, 1.5 га газар, “Илт Хан” гэдэг аялал жуулчлалын нэг компанитай юм байна.


Л.Оюун-Эрдэнэ 100.4 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд өнгөрсөн онд 233 сая төгрөгийн ашиг орлого олсон. Тэрбээр 244 сая төгрөгийн 1 орон сууц, 28 сая төгрөгийн “Toyota Highlander” маркийн автомашин, 100.4 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна. Үүнээс гадна 100.6 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд “Хүлэг контент” ХХК-г 100 хувь, “Херо энтертаймент”-ын 50 хувийг эзэмшдэг ажээ.

Я.Содбаатар 985 сая төгрөгийн гурван орон сууцтай

Шадар сайд Я.Содбаатар өмнөх парламентын үед эхнэрийнхээ "Эпато анарваан" компанид ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Үүний улмаас Зам Тээврийн хөгжлийн сайдын албан тушаалаасаа огцорч байсан билээ. Тэгвэл энэ удаа У.Хүрэлсүхийн Засгийн газарт Шадар сайд болон дэвшээд буй юм. Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-чдыг сайд болгохгүй хэмээн мэдэгдэж байсан ч үй зайгүй найзыгаа дэргэдээ татан авсан билээ. Шадар сайд Я.Содбаатар 985 сая төгрөгийн орон сууц, зуслангийн газар нэг, 85 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашинтай аж. Мөн 35 сая төгрөгөөр үнэлэгдэх мал, 21 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байна. Эдгээрээс гадна бусдаас 40 сая төгрөгийн авлагатай, 225 сая төгрөгийн зээлтэй. “Ти-Эс-Эм” ХХК, “Мөнх гийх эрхэс” ХХК-уудыг 100 хувь эзэмшдэг.

Н.Тавинбэх 235 сая төгрөгийн үнэлгээтэй гурван орон сууц, 614 га газартай

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өмнө “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлааар ажиллаж байв. Энэ удаад тэрбээр суга дэвшиж сайдын сэнтийд залраад буй. Н.Тавинбэхийн гэр бүл өнгөрсөн жил 130 сая төгрөгийн орлого ашигтай ажилласан хэмээн мэдүүлжээ. Түүнд 235 сая төгрөгийн үнэлгээтэй гурван орон сууц, 423.8 сая төгрөгийн үнэ бүхий малтай, 614 га газартай аж. Н.Тавинбэх сайд бусдаас авах 270 сая төгрөгийн авлага, “Разно импекс нэгдэл” ХК-ийг 100 хувь эзэмшдэг.

Л.Цэдэвсүрэн 79 мянган төгрөгийн хадгаламжтай

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өмнө нь БСШУСЯ-ны Хууль зүйн хэлтсийн дарга, яамныхаа Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байв. Тэрбээр эдүгээ 110 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц нэг, таван саяа төгрөгийн үнэтэй 2 га газар, 79 мянган төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ. Сайд Л.Цэдэвсүрэн 2018 онд Боловсролын зээлийн сангаас 2.2 сая төгрөгийн зээл авсан боловч түүнийхээ 220 мянган төгрөгийг л эргүүлэн төлсөн байна.

Ч.Хүрэлбаатар 550 сая төгрөгийн хадгаламж, 2000 ам метр газартай

Сангийн сайдаар улиран томилогдоод байгаа Ч.Хүрэлбаатар 550 сая төгрөгийн хадгаламж, 303 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц гурав, зуслангийн газар нэг бий хэмээн мэдүүлжээ. Мөн 2000 ам метр газар, 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй аж.
Л.Халтар 201 сая төгрөгийн хадгаламж, 315 сая төгрөгийн авлагатай

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн онд 364 сая төгрөгийн ашиг орлоготой ажилласан байна. Тэрбээр 853 сая төгрөгөөр үнэлгээтэй орон сууц гурав, 22 сая төгрөгийн үнэ бүхий газар, 98 сая төгрөгийн үнэт эдлэл, 201 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Мөн бусдаас 315 сая төгрөгийн авлага, “Аргалант Атар” ХХК, “ТИ ЭФ ТИ трейд” ХХК, “Монгол чихэр корпораци” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.

З.Мэндсайханы орлого ТӨБЗГ-ын дарга болсоны дараа 6.6 дахин өсч байжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан урд нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын (ТӨБЗГ) даргаар ажиллаж байв. Сайд З.Мэндсайхан 533 саяар үнэлсэн орон сууц гурав, зуслангийн газар хоёр, 350 саяар үнэлсэн хурдан удмын адуу, 150 саяар үнэлсэн үнэт эдлэл, 30.6 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна. Тэрбээр “Нью сувагт констракшн” ХХК, “Магнатай эрс монголиа” ХХК, “ВүүлХовд” ХХК-ийн хувьцааг тус тус эзэмшдэг аж. Сайд З.Мэндсайханы хөрөнгө орлого Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болсных нь дараа огцом өсч байжээ.
Тодруулбал, З.Мэндсайхан өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа жилд 24.9 сая, эхнэр нь 21.2 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлсэн байдаг. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болсных нь дараа өөрийнх нь орлого 6.6 дахин өсч 166.9 сая төгрөгт хүрсэн бол эхнэрийнх нь орлого 10.6 дахин өсч 226.3 сая төгрөг болсон байна.

С.Чулуун 34 сая төгрөгийн хадгаламж, 25.5 сая төгрөгийн малтай

Соёлын сайд С.Чулуун өнгөрсөн онд Түүх архелогийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байдаа 73 сая төгрөгийн орлого олж байжээ. Тэрбээр 250 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц нэг, 25.5 сая төгрөгийн мал, 55 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ. Мөн 30 саяын үнэтэй газар, 34 саяын хадгаламж, “Судар өргөө” гэх компанитай аж.

Д.Сарангэрэл өнгөрсөн онд 430 сая төгрөгийн орлоготой ажиллажээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлийн гэр бүл өнгөрсөн онд 430 сая төгрөгийн орлоготой байжээ. Тэрбээр 677 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц хоёр, үйлчилгээний зориулалттай барилга хоёр, 489 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байна. “Стимо” ХХК, “Концепт сити” ХХК, “Гэгээн секюритиз” ХХК, “Гэгээн далай” ХХК, “Брават Монголиа” ХХК, “Гэгээн Концепт” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг аж. Мөн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа өнгөрсөн онд “Ланд круйзер-200”, “BMW 320” маркийн автомашин тус тус худалдан авсан байна.

Т.Мөнхсайхан 4.4 тэрбум төгрөгийн орон сууц гурав, 245 сая төгрөгийн хадгаламжтай

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өмнө нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захиралаар ажиллаж байв. Тэрбээр 4.4 тэрбумын үнэлгээтэй орон сууц гурав, 245 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байна. Сайд Т.Мэндсайхан “Тэнгэрийн шонхор” ХХК-ийг 100 хувь, “Хүчит шонхор” ХХК-ийн 16 хувийг эзэмшдэг аж.

А.Ариунзаяа 117 сая төгрөгийн хадгаламжтай

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа өмнө нь Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байв. Сайд А.Ариунзаяа 540 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц нэг, зуслангийн газар нэг, 61.5 сая төгрөгийн үнэлгээтэй мотоцикл нэг, суудлын тэрэг нэг, 82 сая төгрөгийн үнэт эдлэл, 26 сая төгрөгийн газартай. Хадгаламжиндаа 117 сая төгрөгтэй аж.

Г.Ёндон өнгөрсөн онд “Монголросцветмет” ХХК-иас 204 сая төгрөгийн цалин авчээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өмнө нь “Монголросцветмет” ХХК-ийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор ажиллаж байв. Тэрбээр өнгөрсөн онд тус компаниас 204 сая төгрөгийн цалин авсан байна. Сайд Г.Ёндон 460 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц хоёр, 30 сая төгрөгийн үнэт эдлэл, 152 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ. Харин сайд Г.Ёндон 2009 онд М.Мөнгөнхүү, Ч.Отгонсод нартай хамтран “Жеомайн консалтинг” гэсэн компани үүсгэн байгуулж, одоог хүртэл хувьцааг нь эзэмшдэг атлаа ХОМ-тээ огт мэдүүлдэггүй гэсэн мэдээлэл бий.

Н.Энхтайван 75 сая төгрөгийн хадгаламж, 585 сая төгрөгийн зээлтэй

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байв. Тэрбээр өнгөрсөн онд 380 сая төгрөгийн орлоготой байжээ. Сайд Н.Энхтайван 1.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууц нэг, 35 сая төгрөгийн үнэт эдлэл, 201 сая төгрөгийн үнэ хүрэх газартай хэмээн мэдүүлжээ. Тэрбээр 75 сая төгрөгийн хадгаламжтай, банк санхүүгийн байгууллагаас авсан 585 сая төгрөгийн зээлтэй аж. Мөн “Эн Глори” ХХК-г 100 хувь эзэмшдэг байна.

Х.Нямбаатар 100 сая төгрөгийн үнэ хүрэх газар, 12.8 сая төгрөгийн хадгаламжтай

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 650 саяар үнэлэгдэх орон сууц нэг, 1 зуслангийн газар нэг, 182 сая төгрөгийн “Ланд круйзер-200” автомашин, 189 сая төгрөгийн үнэлгээтэй малтай хэмээн мэдүүлжээ. Тэрбээр 2018 онд 442 сая төгрөгийн ашиг орлоготой ажилласан бол өнгөрсөн жил ашиг орлого нь огцом буурч 26.5 сая төгрөг болжээ. Сайд Х.Нямбаатар “Бестдрилинг” ХХК, “Старкатеринг” ХХК, “Хамаг Монгол грүпп” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
185.58.207.209
You can download any of the provided casinos more than without any problems. If you download the casino app, it command position like a classic reproduction of the predominant milieu from the movable version. Unfortunately, all the apps you download choose only commission on Android. Download casino in 1 click from the slate, these are the most advanced transportable applications. The best bib casino apps for Android The problem is that determination Android apps and downloading them can
2021/11/19
1980107.173.78.239
I’ve been surfing online more than 4 hours today, yet I never found any interesting article like yours. It’s pretty worth enough for me. In my view, if all site owners and bloggers made good content as you did, the internet will be a lot more useful than ever before. I'll immediately grab your rss feed as I can't find your e-mail subscription hyperlink or e-newsletter service. Do you have any? Kindly let me understand so that I may just subscribe. Thanks. I visited many websites
2020/07/27
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com