Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Энэ жил 522 мянга га-д тариалжээ

Энэ жилийн ургацаар улаан буудай,төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой байна. Энэ талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун мэдээллээ.

2020 оны хаврын тариалалтаар нийт 522 мянга га-д тариалжээ. Одоогийн байдлаар ургац тариалалт хэвийн үргэлжилж байна. Үр тариа нийтдээ 484 мянган га, улаан буудай 363 мянган га, тэжээлийн ургамал 56 мянган га, тосны ургамал 51 мянган га, төмс 18.3 мянган га, хүнсний ногоо 9 мянган га газарт тус тус тариалжээ. Цаашдаа цаг агаарын нөхцөл байдал энэ хэвээр, хур бороотой үргэлжилбэл төлөвлөсөн ургацаа авч чадна. Ингэснээр буудай, төмсөөр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах аж. "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас өгсөн дотоодын хангамжийг тогтвортой байлган нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд төмсний тариалалтыг гурван мянган га, хүнсний ногоог мянга орчим га-аар нэмэгдүүлж тариалжээ. Хангалттай хэмжээнд ургацаа авбал хүнсний ногооны үнэ тодорхой хэмжээнд тогтвортой байх боломжтой гэж салбарын яамнаас үзэж байна. Хадгалалт дээр Улаанбаатар хотыг тойрсон зоорь буюу агуулахтай ААН, байгууллагуудтай хамтарч хадгалалт, борлуулалтыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com