Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын улс төрч болох замнал юу байв

"Сөүл" группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор УИХ-ын 2020 оны сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж сонгогдсон. Тэрбээр Монгол Улсын наймдах парламентад сонгогдсон гишүүдээс хамгийн баян гишүүний тоонд орж буй юм. УИХ-ын шинэ гишүүн Д.Өнөрболор "Уушги цохио”, "Мантууш”, "Рояль нью кэстл”, "Сөүл групп” гэх зэрэг олон компани бий хэмээн хэвлэл мэдээллээр бичсэн байдаг. Түүнийг “Хүүхдийн паркт байдаг “Туяа” рестораныг “Сөүл” болгосноос харахад, “Сөүл групп” гэхээс харахад солонгост ихээхэн элэгтэй гэдэг нь харагдана. Нэг үе солонгос бизнесмэнтэй амьдардаг гэж цуурдаг байсан. Барилгын чиглэлээр голчлон бизнес эрхэлдэг түүнд Сэлэнгэ гэсэн нэртэй компани, аж ахуйн нэгж бий болов уу? Анхнаасаа Сэлэнгэд хайртай байгаагүй, харин нэр дэвших, УИХ-ын гишүүн болоход хамгийн тохиромжтой тойрог гэж харсан байж болох юм.

Энэ эмэгтэй 1990 оны дундуур зурагтаар "Сөүл” рестораны тогоочийн хоол хийхэд орчуулагч хийдэг байсныг зарим нь санаж байгаа биз.
Харин дараа нь солонгос хүнтэй сууж хөрөнгөжин, зарлигаар дархлагдсан дархан цаазат тусгай хамгаалалттай бүс нутаг хэмээн нэрлэдэг Богд Хан уулыг байшин хороолол болгосон гэлцдэг” хэмээн бичсэн нь цагаан дээр хараар дурайж буй юм. Мөн зарим нэг мэдээлэлд “Д.Өнөрболор “Сөүл” рестораныг түрээслэн ажиллуулж байсан Ли гэх Солонгосын орчуулагчаар ажилладаг байсан. Сүүлд нь хамтран амьдарч байсан гэж бичсэн байдаг. Д.Өнөрболор УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших үедээ АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхоё.


БХБ-ын сайд нэр дэвшээд ашиг сонирхолын зөрчилтэй гэж “унаж”-ээ

“Сөүл” группын ерөнхийлөгч Д.Өнөрболор гэдэг нэр улс төрийн хүрээнд УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр дуулдаж эхэлсэн байдаг. Түүнийг УИХ-ын дарга асан М.Энхболдын фракцын хүн гэдэг. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвших тухай яриа гарч байсан ч тойроггүй үлдсэн гэдэг. Харин уг сонгуулиар МАН 65 суудал авч олонх болсон. Ингээд МАН Засгийн газраа байгуулахдаа Сэлэнгэ аймгаас УИХ-д гишүүнээр сонгогдсон, тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилсон. Тухайн үед Ж.Эрдэнэбат Д.Өнөрболорыг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлж УИХ-д өргөн барьсан байдаг. Гэвч тухайн үеийн хэвлэл мэдллийн мэдээллээс харвал Д.Өнөрболор нь барилгын компанитай, ашиг сонирхолын зөрчилтэй гэдэг үүднээс сайдаар томилогдож чадаагүй аж.
Тухайлбал, Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшиж байхад нь “Хоолны нэвтрүүлэг орчуулдаг байсан гэх “Сөүл” группийн захирал Д.Өнөрболор бусдын нэрээр газар авах, бусдын нэр дээрх газрыг худалдан авах замаар “Зайсан”-ийн амыг эзэгнэсэн нэгэн бололтой. Энэ ажилдаа нэлээд гаршсан гэх Д.Өнөрболор нь МУИС-ийн Олон улсын харилцааны солонгос хэлний ангийг дүүргэсэн юм байна. Ингээд солонгос ресторанд орчуулагч хийж, солонгос нөхөртэй болсон. Тэрбээр 2015 гуравдугаар сард НИТХ-ийн төлөөлөгчөөр сонгогдсон тухай нэгэн мэдээллийн сайтад өгсөн ярилцлагандаа дурьдсан байна. Үүнээс хойш МАН-ын байраар ойр ойрхон орж гаран, намын бүсгүйчүүдэд тал засан гүйх болсон гэнэ” гэж хэвлэлээр бичиж байжээ.
Мөн Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшиж байхад нь “Сөүл” группын татвар, барьсан барилгынх нь асуудлууд хэвлэл мэдээллээр сөхөгдөж байсан удаатай.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрийн бизнесийнхээ талаар нэгэн ярилцлагадаа (2016.04.07) “Чингис хаан зочид буудлын ард байрлалтай “Рояль кэстл” хотхоныг анх барьж ашиглалтад оруулж байлаа. Одоогоор Зайсанд томоохон хорооллын цогц ажил эхлээд явж байгаа. Миний хувьд улс орондоо 20-иод жил бизнес гайгүй амжилттай эрхэлсний хувьд ямар ч гэсэн гэрээ засчихсан. Бизнесийн салбарт харьцангуй залуу хүн гэж хэлж болох ч ямар ч гэсэн хийсэн ажилтай, хэлэх үгтэй болчихлоо. Одоо нэгэнт гэрээ засчихнаас хойш төрөө засах үйл хэрэгт оролцоход татгалзах, саад болох зүйл байхгүй л гэж бодож байна. Хүнийхээ хувьд ямар ч гэсэн бизнесийн болоод улстөрийн талбарт ч зохих ёсоор биеэ бэлтгэсэн гэж бодож байгаа. Харин хэзээ хаана, ямар байдлаар оролцуулахаа МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал шийдвэрээ гаргах байх” гэсэн байдаг.

Ард түмэнд ухаантай үг хэлээд хэрэггүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАН-аас УИХ-ын дарга асан М.Энхболд нэр дэвшсэн байдаг. Түүнийг мэтгэлцээндээ бэлтгэж буй бичлэг олон нийтэд ил болж шуугиан тарьж байсан билээ. Уг бичлэгт нэгэн эмэгтэй “Ээ даргаа, Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яадаг юм. Ард түмэн чинь цагаан цаас шүү дээ” гэж хэлсэн байдаг. Энэ үгийг Д.Өнөрболор хэлсэн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр баггүй шуугиж байв. Энэ асуудал нь УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр сөхөгдөж байсан ч тэгэсгээд нам жим болсон. Харин тэрбээр УИХ-д сонгогдсон билээ.
УИХ-ын Анхдугаар чуулган хуралдааны үеэр түүний хэлсэн үг мөн л олны анхааралд өртөж шүүмжлэл дагуулж байв. Тэрбээр “УИХ-ын дарга, дэд дарга чуулганы хуралдааны үеэр өгсөн үүргийн хүрээнд бол УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон асуудлыг хүчингүй болгуулах талаар шаардлагатай арга хэмжээг яаралтай авахыг бас хүсч байна. УИХ-ын Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсоноос хойш миний бие уулзах хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалзсаар байгаа. Ж.Эрдэнэбаттай уулзах нөхцөл боломжийг бас бүрдүүлэх тал дээр зохих арга хэмжээг авч ажиллахыг хүсье. УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний талаар гаргасан төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй танилцлаа. Байнгын хорооны бүрэлдэхүүнд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, С.Батболд, Б.Батэрдэнэ, С.Бямбацогт нарын бүрэлдэхүүнтэй УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог байгуулах нь зүйтэй гэж үзсэнийг дэмжиж байна. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга болон бүрэлдэхүүн маань бол нэг асуудалд анхаарлаа хандуулж маш ажил хэрэгчээр, хариуцлагтай хандахыг хүсэх гэсэн юм” хэмээн хэлжээ. Учир нь “Д.Өнөрболор Шүүх хараат бусаар шийдвэр гаргах явдалд нөлөөлөх гэсэн асуудал. УИХ-ын гишүүн шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдох ёсгүй” гэсэн шүүмжлэлийг цахим сүлжээгээр болон олон нийтийн зүгээс шүүмжилж байсан билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com