Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
З.НАРАНТУЯА: НАМЫН БОДЛОГО БОЛ НЭГ ХҮНИЙХ БУС ҮЗЭЛ БАРИМТЛАЛД СУУРИЛСАН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ЮМ

Ардчилсан намын Үзэл баримтлалыг таниулах сургалт, сурталчилгааны үндэсний III аян Завхан аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Аяны хүрээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Дэд дарга З.Нарантуяа, Завхан аймгийн Засаг дарга Т.Батсайхан, Завхан аймгийн Ардчилсан намын дарга Булган нар иргэдтэй уулзаж, өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаарх бодит мэдээллийг хүргэж, санал солилцсон юм.


Уулзалтын эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлсэн үгэндээ “Ардчиллын цэнхэр тугийг өндөрт өргөсөн Завханчууддаа талархлаа илэрхийлье. Хүндхэн сорилтыг Завхан аймгийн Ардчилсан нам, гишүүд, дэмжигчид туулж байгаа. Гишүүдийн оролцоотой, бодлогын нам байхын төлөө ажиллаж байна. Эрх баригчдад Монголын ард түмэн хангалттай эрх мэдэл өгсөн. Ардчиллын үлгэр болсон Завханчууд цаашид илүү хичээж ажиллаарай” гэв.


УИХ-ын гишүүн, Ардчилсан намын Дэд дарга З.Нарантуяа “Монголын эдийн засгийн гадаад нөхцөл байдал маш таатай байгаа. Гэвч эрх баригчид эдийн засгийн хөгжлийн зөв моделийг бий болгож чадсангүй. Иргэдийн амьдралын чанарыг сайжруулж чадаагүй. Улс төрийн нам гэдэг бол маш бодитой, тооцоо, судалгаатай хөгжлийн загвартай байх ёстой. Улс төрийн орчинд шинэчлэл хийе гэвэл улс төрийн намууд шинэчлэгдэхээс өөр гарц байхгүй. Тиймээс ч улс орны хөгжлийг түүчээлэх улс төрийн намын хувьд бодлоготой нам байх ёстой. Намын бодлого гэдэг бол нэг хүний бодлого биш. Намын бодлого гэдэг бол Үзэл баримтлал, Үндсэн дүрэмд суурилсан хөгжлийн бодлого юм. Хэн дарга байхаас үл шалтгаалж нам шинэчлэгдэх ёстой. Монгол Улсын хөгжлийг дараагийн 20 жилд авч явах улс төрийн хүчин бол Ардчилсан нам” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com