Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Беларусын Ерөнхийлөгч Лукашенко Монголоор дамжуулан мөнгө угааж оффшор компанид илгээхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамтарчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний туслах асан М.Отгонжаргал гэгч эмэгтэй Беларусийн төрийн мэдлийн “БЕЛАЗ” компаний албан ёсны борлуулагчаар дамжуулан Монголд мөнгө угааж байгаа тухай мэдээллийг EUREPORTER.COM  сайтад мэдээлжээ. 

Энэ бичвэрт..."Европын Холбоо, Швейцарь, АНУ-д нийт 59 хуний херенге дансыг царцаасны дотор Беларусын aвтократ Еренхийлегч Александр Лукашенко, тууний хүү, хамтран зутгэгчид нь орсон. Учир нь Лукашенкогийн менге угаах сулжээ ихээхэн хэмжээний менгийг Монголоор дамжуулан Эстони, Доминаканы Бугд Найрамдах Улсын оффшор компаниудад илгээж байсан нь илчлэгдсэн байна. 

"Отгонжаргал Мойл бол Баттулгын хувийн туслахаар ажиллаж байсан хүн юм. Тэрээр Түмэн Хишигтэн, Баялгын Хувь гэх хоёр компанийн хувьцаа эзэмшигч байжээ. Отгонжаргал одоо Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хууль сахиулах байгууллагын өндөр албан тушаал хашиж байна. Тэрээр United Belaz Machinery, United Belaz Machinery Investment Company хэмээх эгч дүүс компанитай. Энэ нь Беларусийн автократ ерөнхийлөгч Александр Лукашенкийн уул уурхайн тоног төхөөрөмжийг Монголд зарж байгаа нэрийн дор мөнгө угаасан гэж сэжиглэгдэж байгаа юм.

United Belaz Machinery-ийн өмчлөлийг Отгонжаргал Мойл нар Бүгд Найрамдах Доминикан улсын Эстони, Блустайтэд бүртгэлтэй Meress компанид шилжүүлжээ.

Эдгээр оффшор компаниудын ашигтай эзэд нь Лукашенкотой холбоотой гэж үздэг. Лукашенкогийн төлөө Монголоор дамжуулж мөнгө угаахтай холбоотой дэлхийн хэмжээний хөрөнгө, бизнесийн сүлжээ байгааг нотлох баримтууд маш их харуулж байна" хэмээн нийтэлсэн байна. 

Энэ мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: "Улсаа хар, саарал жагсаалтад оруулахгүйн тулд та энэ оффшороо шалгуул. Би Сангийн сайдын ажлаа өгөөд 80 хонолоо. Өнөөдрийг хүртэл оффшорын мөнгө Төрийн санд орж ирсэнгүй. Өөрийн оффшороо оруулж ирж үлгэрлэ" хэмээн жиргэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com