Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Перу улсад 226 сая ам.доллараар алтны орд авсны ард Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нар байна уу?

Худалдаа хөгжлийн банкны захирал Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын талаар ноцтой шинэ баримт дэлгэгдлээ.  Д.Эрдэнэбилэг нь Бүгд найрамдах Перу улсад 226 сая ам.долларын өртөгтэй алтны уурхай худалдан авсан байж болзошгүй мэдээлэл байна. Тус уурхайг худалдан авахад нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний дүү Х.Баттуул оролцсон, цаашлаад тус уурхайг тэд хамтарч эзэмшиж байгаа юм биш биз гэх хардлага дор мэдээллүүд хэвлэлүүдээр гарч эхэлсэн бол Сингапурт бүртгэлтэй уг компанитай Ерөнхийлөгч холбогдож ч мэдэх учир холбоос бас байна.

“Сентарра гоулд“ Монголоос гарахдаа 2018.10.12-ны өдөр Монгол дахь бизнесийн нэгжээ буюу Бороо гоулд уурхайн баяжуулах үйлдвэр, Гацуурт алтны төсөл зэргийг Сингапурт бүртгэлтэй “OZD ASIA PTE” компанид 35 сая ам.доллараар борлуулж буйгаа мэдэгдсэн. Анхаарал татаж байгаа нь тус компани нь хоёрхон сарын өмнө шинээр байгуулагдсан байх ба Монгол Улсын иргэн Э.Дөлгөөн болон Малайз улсын хоёр иргэн хувь эзэмшдэг. Э.Дөлгөөн нь Bloomberg телевизийн захирал Э.Долгионы төрсөн дүү. Хуульч мэргэжилтэй тэрээр Улаанбаатар хотын банкинд ажиллаж байсан, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах ажиллагаанд оролцсон гэх зэргээр ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн хууль бус олон ч үйл ажиллагааны ард нэр нь дуулддаг нэгэн.

“Сентарра гоулд”-ыг Монголоос гарах, шахах ажлыг Ерөнхийлөгч тэргүүлэн улс төржүүлж, Д.Эрдэнэбилэг нар Сингапурт бүртгэлтэйгээр шинэ компани байгуулж авчихсан гэж харагдахаар байна.

Шинээр илэрч буй баримтаас ч энэ бүхэн тодорхой болно.

OZD ASIA PTE “ компани Перу улсаас 226 сая ам.доллараар орд худалдан авсан эх үүсвэрээ Монголоос бүрдүүлсэн үү?

Энэ 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Cингапурт бүртгэлтэй “OZD ASIA PTE” компани Boroo Pte компаниараа дамжуулж Өмнөд Америкийн Перу улсад 226 сая ам.долларын өртөгтэй алтны уурхайг худалдаж авсан талаарх мэдээлэл barrack.com сайтад мэдээлжээ. 

Тус уурхайг авах худалдан авах ажиллагаанд Ерөнхийлөгчийн дүү Х.Баттуулын нэр дуулдаж эхэлсэн. Х.Баттуул нь 2012 онд Перу Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулын албан тушаалд томилогдон ажилласан.

Мөн Сингапур улсад Монголоос суугаа Элчин сайд Т.Лхагвадорж нь Ерөнхийлөгчийн хүргэн. Сингапурт бүртгэлтэйгээр байгуулсны учир бас үүнтэй ч холбогдож мэдэх.

Тал талаас эрх ашгаа нэгтгэсэн хүмүүс “Сентарра гоулд”-ыг шахаанд оруулж “OZD ASIA PTE” компанид шилжүүлэх болов уу гэж ойлгогдохоор юм. Одоо  “OZD ASIA PTE” компани Boroo Pte компаниараа дамжуулан Перу улсад алтны орд худалдан авч байгаа бололтой юм. Алтны орд худалдаж авч буй 226 сая ам.доллар хаанаас гарсан мөнгө вэ. “OZD ASIA PTE” компанийн мэдэлд Монголын Бороо гоулд, Гацууртын орд яваа гэдгийг мартаж болохгүй юм.

Учир нь "Сентерра гоулд” компани хоёр жилийн өмнө “OZD ASIA PTE” компанид 35 сая ам.доллараар зарж байгаа тухайгаа мэдэгдэхдээ “Монгол дахь бизнесийн нэгжид нь Бороогийн алтны уурхай, боловсруулах үйлдвэр, мөн Гацууртын алтны төсөл багтсаныг дурдаад “OZD ASIA PTE” нь “Сентарра гоулд”-ын Монгол дахь охин компани болох “Бороо гоулд” ХХК болон “Сентарра гоулд Монголия” ХХК-ийг эзэмшдэг Centrаra Netherland /BVBA/ компанийн бүх хувьцаа, өр төлбөрийг худалдан авч байгаа гэж байв.

Ноён уулаа ухуулахгүй, төнхүүлэхгүй хэмээн эх оронч нэрэн дор иргэд олон нийтийг босгож, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Уянга, Босоо хөх  Монгол бүлгэмийн хэсэг нөхдүүд идэвхийлэн шүүхдээд яваад байсны учир ч тайлагдаж мэдэх бололтой. Санаж байгаа бол 2017 онд Х.Баттулга Ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа ""Сентерра гоулд”  Монгол Улсад 36 саяын татвар л төлсөн” гэж худал мэдэгдэл хийж, энэ асуудлыг шалгаж, хариуцлага тооцох болтол бодит байдал дээр уг компани нь зөвхөн 2011 онд гэхэд 4.14 тэрбум төгрөгийн татвар төлж, шилдэг 100 татвар төлөгчийн нэг байв.

Төр хамгаалалтад авлаа гээд байсан Гацууртын орд чухамдаа юу болов? Алтны асар их нөөцтэй Гацууртын ордын 66 хувийг Канадын "Сентерра Гоулд Монголия” компани, 34 хувийг Монголын төр эзэмших УИХ-ын тогтоол 2016 онд гарсан.

Үүний дараагаар 2018 онд “Сентерра гоулд” Сингапурт бүртгэлтэй Э.Дөлгөөн нарын “OZD ASIA PTE” компанид зарчихсан гэхээр тус орд “OZD ASIA PTE” компанийн эзэмшилд байгаа гэсэн үг. Тус компани Перу улсаас алтны орд худалдан авах хөрөнгийг Гацууртын орд, Бороо гоулдаас гаргаж байгаа юу гэх асуулт тавигдаж мэдэх нь.

“Гацуурт”-ын орд дээр Төр 34 хувийг эзэмших тогтоол шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл энэ тогтоол хэрэгжиж буй эсэх нь тун тодорхойгүй байна. Өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард Улсын дээд шүүхээс “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гарсантай холбоотойгоор Канадын  Торонтод төвтэй “Сентерра Гоулд” компани өөрийн  охин компани “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн “мэдэлд” байсан  “Гацуурт” төслийг Сингапурт бүртгэлтэй “OZD ASIA PTE”  компанид худалдсан наймааг буцаах эрх зүйн орчин үүссэн. Хоёр компани хоорондын 35 сая ам.доллароор үнэлэгдэх наймаанд  “Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр болон “Гацуурт” төсөл багтсан байгаа.

“Эрдэнэс Монгол” ХХК-иас тодруулахад:  “Гацуурт”-ын 34 хувийг төр эзэмших тухай УИХ-ын тогтоол гарсны дараа тухайн үеийн Засгийн газрын тогтоол гарч, тэр нь “Эрдэнэс Монгол”  ХХК-д очих  ёстой. Тийм шийдвэр одоо болтол манайд ирээгүй” гэсэн тайлбарыг өгчээ. Энэ нь одоог хүртэл төр эзэмших ёстой 34 хувийнхаа эзэн нь болж чадаагүй байгаагийн илэрхийлэл юм.

Төр 34 хувиа бүрэн хэмжээгээр эзэмшиж чадаагүй байхад “Гацуурт”-ын ордын 66 хувийн эзэмшигч болох “OZD ASIA PTE” компани Перу улсад ”Boroo Pte” компаниараа дамжуулан 226 сая ам.доллараар алтны орд худалдан авч байгаа нь ямар учир начир байна вэ? Энэхүү ордтой яахаараа ч Ерөнхийлөгч Х.Баттулга, төрсөн дүү нь болох Х.Баттуул, “сахал” Д.Эрдэнэбилэг нарын нэр холбогдсон мэдээллүүд гараад байгаа хэрэг вэ?

 

                                                                                                               Б.САНАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com