Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
АН: Ц.Анандбазар гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй

Өнөөдөр Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын дарга М.Тулгат "Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор АН-д ажлын хэсэн байгуулагдсан. Ажлын хэсэг төв нам дээр ажиллаж байгаа учраас та бүхэн нээлттэй оролцож болно. Сүүлийн үед цар тахлын үеийн үр дүнгүй хөл хорио, вакцины тасалдлаас үүдээд иргэдийн зүгээс гомдол их ирж байна. Ерөнхий сайд 4, 5 дугаар сард вакцинжуулалтын аяныг зарласан боловч хэдхэн хоногийн дараа хөл хорионы үеэр вакцинжуулалтаа хийх ёстой байтал вакцин тасалдсан.

Өнгөрсөн жил дотооддоо COVID-19 алдаагүй байхад үйлчилгээний газрууд, сургууль, цэцэрлэгээ хаасан. Хүүхдүүдээ хоёр жил дамнуулан дэлхийн боловсролоос хоцроогоод байна. Түргэн шуурхай вакцинд хамруулсан улс болно гэсэн тооны хойноос хөөцөлдөж байгаад нөөцөө бодолгүй алдаа гаргаж байгааг харлаа. Энэ алдааны хор уршиг хүний амь нас, эрүүл мэнд, эдийн засагтай холбоотойгоор гарч байгаад бид шүүмжлэлтэй хандаж байна. Мөн цар тахлын үед олон улсаас тусламж дэмжлэг ирж байгаа.

Түүнчлэн цар тахалтай тэмцэнэ гэдэг байдлаар төсвийн зарцуулалт хяналтгүй явагдаж байгаа учраас УИХ дахь АН-ын бүлэгт хандан дараах бичгийг хүргүүлж байна. Үүнд,

  • Цар тахалтай тэмцэх төсөл арга хэмжээнүүдэд гүйцэтгэлийн аудит хийлгүүлэх хүсэлтийг үндэсний аудитын газарт гаргах,
  • Төсвийн зарцуулалтын талаар хяналт шалгалт хийж хамтарч ажиллах бичгийг хүргүүлсэн. Энэ талаар цаашид мэдээлэл өгнө" гэлээ. 

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Засгийн газрын тэргүүний байр суурь гэдэг бол хувь хүний мэдэгдэл биш.  Хаанаас хэдэн сая вакцин орж ирэх вэ гэдгээ албан ёсоор баталгаажуулсны дараа мэдэгдэл хийдэг байх ёстой.  Албажаагүй, ярианы түвшинд байгаа асуудлыг зарлахаар вакцин нийлүүлэлт хойшлон, хоёр дахь тунгаа хийлгэж чадахгүй болж байна.

УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдоод иргэн хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаа нөхцөлд заавал прокурор асуудлыг УИХ -д оруулж ирдэг баймааргүй байна.

УИХ-ын гишүүн нь асуудал байхгүй гэж үзэж байгаа бол заавал хуулийнхнаар чирүүлэхгүйгээр бүрэн эрхээсээ түдгэлзээд жирийн иргэн шиг шалгуулчихаад шүүхээр гэм буруу нь нотлогдохгүй бол эргээд УИХ-ын гишүүнээрээ ажиллахад асуудалгүй. Бүрэн эрхээсээ түдгэлзэхэд УИХ-ын гишүүнээрээ эргэн ажиллах боломжгүй болно гэсэн үг биш. Түр хугацаанд түдгэлзээд халдашгүй дархан эрх нь хэсэг хугацаанд байхгүй болоод шүүхээр гэм буруу нь нотлогдохгүй тохиолдолд  буцаад УИХ-ын гишүүний ажлаа хийх бүрэн боломж байгаа.

Хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор Ардчилсан нам Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулж байсан. Сайжруулах зүйлүүд бий.  Хүүхэд, эмэгтэйчүүдийг  хүчирхийллээс ангид байлгах талд  Ардчилсан нам байр сууриа илэрхийлэх ёстой. Энэ асуудал дээр нам дуугүй явж ирсэн алдаа бий, цаашид алдааг давтаж болохгүй" гэлээ.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com