Үндсэн хуулийн 30-р зүйлийн 2-т зааснаар Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж заасан. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дахин нэр дэвших эрхгүй. Гэвч ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дахин нэр дэвшихийг санаархаж байна.
Иймээс одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчид энэ жил жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжтой эсэхийг улс төрчид болон хуульчид ийнхүү ярьж байна.
Х.Тэмүүжин: Сонгуульд өрсөлдөх хүн бүрт ҮХ-ийн шаардлага тэгш үйлчлэх ёстой
Хуульзүйн сайд асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн гол үзэл санаа 6 жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг хүнд хэрэгжүүлэх боломж олгоё. Нэг удаа байя гэдэг зарчимыг тавьсан бол энэ зарчим шаардлагууд хэн нэгэн албан тушаалтан байгаагаас үл хамаарч ялгамжгүйгээр үйлчлэх ёстой. Хэн нэгэн одоо хашиж буй албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй. ҮХ-ийн нэмэлт өөрчлөлт бол маш тодорхой зөвхөн нэг удаа, зургаан жилээр 50 нас хүрсэн Монгол улсын иргэн гэсэн шаардлага тавьж л байгаа бол сонгуульд өрсөлдөх хүмүүст ижил байх ёстой.
О.Мөнхсайхан: ҮХ-ийн өөрчлөлтийг баталсан гишүүдийн үзэл баримтлалаар бол одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй
Хуульч О.Мөнхсайхан: ҮХ-ийг тайлбарлах олон янзын аргачилал байдаг. Эхлээд, Үндсэн хуулийг батласан хүмүүс юу бодож байсан бэ гэдгийг тайлбар явдал байдаг. Үүгээр харах юм бол 6 жил нэг удаа гэдэг чинь шинээр эхэлнэ. Гэхдээ өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс нэр дэвшихгүй гэдэг утгатай байсан. Энэ үеэл баримтлал шингэсэн гэж үзвэл одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвшихгүй байх. Хэрэгжих хугацааг нааш нь татсан шийдвэр бол З.Энхболдын саналаар орж ирсэн.
Б.Мэргэн: ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжиж эхэлсэн хугацаа дээр маргах шаардлага байхгүй
Хуульч Б.Мэргэн: ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжиж эхэлсэн хугацаа дээр маргах шаардлага байхгүй. 2020 оны 5-н сарын 25-ны морь цагаас хэрэгжинэ. Би бол дахин нэр дэвших эрхгүй гэж л тайлбарлаад байгаа юм. Яагаад гэвэл нэгэнт нэг удаа нэр дэвшээд ялт байгуулаад бүрэн эрхээ хэрэгжүүлчихсэн. Одоогийн Ерөнхийлөгч нэг удаа 6 жилээр гэдэг саналд үндэслэж, ҮХ-ийн өөрчлөлтийн хэрэгжилтийг 2025 он гэж тооцсон юм шиг байгаа юм. Хууль тогтоогчид буут хийсэн байсан ч эцсийн мөчид дагаж, мөрдөх журмын тухай хуулиас хасагдсан.
О.Баасанхүү: Жишээлбэл Н.Энхбаяр 4 жил Ерөнхийлөгч байсан. Дахиад нэр дэвших эрхгүй. Яагаад гэвэл 10 жил болчихно. Х.Баттулга яг адилхан
Хуульч, АН-ын ҮБХ-ны гишүүн О.Баасанхүү: Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно гэж байгаа. Жишээлбэл Н.Энхбаяр 4 жил байсан хүн. Дахиад нэр дэвших юм бол болохгүй болчихож байгаа юм. Яагаад гэвэл 10 жил болчихно. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулга 4 жил байсан юм чинь дахиад өрсөлдөж болно гээд хуулийг буцааж хэрэглэх тухай яриад байгаа. Өнөөдөр хуулийг Монгол улсын Үндсэн хуульд нийцүүлж гаргана уу гэхээс үндсэн хуулийг буцааж хэрэглэх эсвэл шууд хэрэглэх хууль байхгүй.
Х.Тэмүүжин: Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж байгаа гэсэн үг биш
Хуульзүйн сайд асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин: Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг зарчим зөвхөн эрүүгийн эрхзүйд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж байгаа гэсэн үг биш. Энэ сонгох сонгогдох эрхийн асуудал. Үүнд хууль буцаан хэрэглэх эсвэл эрх зүйн байдлыг дордуулах тухай зарчим огт яригдахгүй.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан болон Үндсэн хуульд заасан бусад шаардлагуудыг хангасан уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэж зааж өгсөн.
Т.Доржханд: Өөрийнхөө өрсөлдөгчдөд ял өгдөг, шоронд хийдэг, гүтгэдэг хүн дахин Ерөнхийлөгч болвол дарангуйлал тогтоно
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд: Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрх байхгүй. Хууль батлалцсан хүмүүстэй уулзахаар маш тодорхой зүйлийг л ярьдаг. Тэр нь юу вэг гэхээр. Дарангуйлагчийг төрүүлэхгүйн тулд. Хэрвээ 2 дахь удаа сонгогдохын тулд өөрийнхөө өрсөлдөгчдийг барьж авч үндэслэлгүйгээр ял өгдөг, шоронд хийдэг, гүтгэдэг, харлуулдаг энэ байдал нь Ерөнхийлөгчийн эв нэгдэл илэрхийлэх бэлэг тэмдгийг үгүй хийж байгаа юм. Ийм байж болохгүй гэдэг үндэслэлээр хуульд өөрчлөлт оруулсан.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 2025 оноос хэрэгжих эхлэх заалттай байсан ч ЕТГ-ын дарга байсан З.Энхболдын санаачлагаар татсан.
АН-ын дарга асан С.Эрдэнэ: Нам бус Монгол төрийн тусгай хуулиар зохицуулагддаг субъетийг шууд намтай холбох нь хууль зөрчсөн үйлдэл. Тэр тусмаа УИХ-ын гишүүн хүн одоогийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийг манай намаас дахин нэр дэвших боломжтой гэж ярих нь ёсзүйд нийцэхгүй.