Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ерөнхийлөгч Х.Баттулга эрх мэдлээ хамгаалахын тулд Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж байна

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх товтой байсан. Гэвч цэцийн гишүүн Ц.Нанзаддорж хуралд оролцоогүйгээс болж цэц хуралдаж чадсангүй. 

ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнд Д.Солонго, Г.Баясгалан, Д.Одбаяр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарын гишүүд хуралдахаар тогтсон байжээ. Харин УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгчөөр Н.Энхболд нар багтаж байна. Өглөө хойшилсон хуралдаан 15 цагт дахин товлогджээ. 

Хурлын талаар мэдээлэл гаргасан ХҮН-ын хуульч Д.Үүрцайхаас энэ талаар тодруулахад... “Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулчихлаа. Ингэхдээ бидэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй. Ц.Нанзаддорж гишүүн  хуралд оролцохоос татгалзсан  гэж ойлголоо. Хуралд оролцсон бид ямар ч мэдээлэл авч чадаагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийнэ Цэцийн шийдвэрийг мэдээлчихсэн байна шүү дээ. Х.Баттулга Ерөнхийлөгчийн талаас мэдээлэл тараасан гэж ойлгож байна. Тэр хүмүүс биднээс илүү Цэцийн шийдвэрийг мэдэж байна. Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг ч бидэнд мэдээлсэнгүй. Ц.Нанзаддорж хуралд оролцохоос татгалзана гэдгийг нөгөө тал мэдээлээд, аль хэдийнэ мэдээ тараад эхэлсэн байна гэдэг нь Цэцэд нөлөөлж буй нэг хэлбэр” гэлээ.

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд: Өнөөдөр юу болж байна гээд иртэл дахиад л хуралдсангүй. Цэц бүрэлдэхүүнээ томилж чадахгүй, Цэцийн нэг гишүүн нь оролцох боломжгүй гэсэн учир хурлалдааныг хойшлуулчихлаа. Цэцийн бүрэлдэхүүнээ хэлээч, яг ямар хүн хойшлуулав гэж асуухаар ямар ч мэдээлэл өгсөнгүй. Харин Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч гэх хүнд бүх мэдээллийг нь нээлттэй өгсөн байна. Энэ нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ. Бид уг нь өглөөнөөс хойш хүлээж суугаад анхных нь эх сурвалжаас мэдээллээ авах гэсэн боловч, Цэцийн нууц гээд  өгөөгүй.

Үндсэн хуулийн Цэц өнөөдөр нөлөөнд автаад хурлаа ч хийж чадахгүй болчихож. Шулуухан хэлэхэд ҮХЦ-д Монгол Улсын Ерөнхийлөгч арай дэндүү нөлөөлж байна. Дарга, эрх мэдэлтнүүд нь бүхнийг шийддэг оронд байх юм уу, эсвэл хуулийн дагуу амьдардаг төрт улс байх юм уу гэдэгт эцсийн цэг тавихгүй бол болохгүй болжээ. ҮХЦ-ийн гадна өчигдөр иргэд жагсаал цуглаан хийгээд байх шиг байсан. Гэтэл өнөөдөр алга. Угаасаа хурал хойшлох нь тодорхой гэдгийг мэдэж байсан учир тэд ирсэнгүй гэх хардлагыг төрүүлж байна гэжээ.

Өглөөний хуралдааныг тасалсан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь Ерөнхийлөгчийн хүн.  Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгосноор 2018 оны тавдугаар сард Цэцийн гишүүнээр томилсон.  2016 оныг хүрэл Говь-Алтай аймгийн АН-ын даргаар ажиллаж, УИХ-д нэр дэвших санаатай байсан орон нутгаасаа яс угсааныхаа асуудлаас болоод дэмжлэг аваагүй гэгддэг. Түүнийг ЕТГ-ын дарга асан З.Энхболд санал болгож, улмаар Х.Баттулга дэмжсэнээр ҮХЦ-д гишүүнээр томилуулж байв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com