Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч Х.Баттулга Монголд иргэний дайн үүсгэхийг санаархав уу?

Өнгөрөгч Баасан гаригт Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэрийг гаргасан. Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй болсон.

Үүнээс хойш Ерөнхийлөгчийн дэмждэг, багт ажилладаг нэр бүхий хүмүүс болон тэднийг дэмжигчид цахим хуудаснаа “жагсаал цуглаан, бослого үймээнд” уриалсан пост мэдээлэл бичих болсон.

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МАН-ыг тараах захирамж гаргасан бөгөөд захирамж уншиж танилцуулахдаа хэд хэдэн ноцтой үг унагалаа.

Тодруулбал... Төрийн эрх баригч намын зүй бус дарангуйллыг таслан зогсоож буй энэхүү түүхэн үйл хэрэгт хариуцлагатай, нухацтай хандаж, Үндсэн хуулиа дээдлэн хамгаалж, гагцхүү хуульд захирагдан ажиллахыг төрийн нийт албан хаагчдад сануулсугай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр, үйл ажиллагаанд улс орныхоо язгуур ашиг сонирхлын үүднээс хандаж, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалахыг нийт ард түмэндээ уриалсугай гэжээ. Ерөнхийлөгчийн уншсан хуулийн заалтыг утгачилбал шаардлагатай бол зэвсэгт хүчин босгох тухай утга бас байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулгын энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор Ерөнхийлөгч “төрийн эргэлт”, иргэний дайн хийхээр санаархав уу гэх байдлаар олон нийт улстөрчид түрүүчээсээ үзэл бодлоо илэрхийлээд эхэлсэн байна. Асар их шунал, өс хонзондоо баригдсан Х.Баттулга Монголд иргэний дайн үүсгэхийг санаархаж байна, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцсэн байх ёстой. Ерөнхийлөгч уурлахаараа нам тараадаг Үндсэн хууль, хуульд нийцээгүй  жишиг тогтвол Ардчилал устаж байгаа нь тэх гэх мэтээр иргэд олон нийт жиргээд эхэлжээ.

Угтаа Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монгол Улсын эв нэгдлийн илэрхийлэл байх ёстой боловч энэ удаагийн Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэдгээр түрий барьж МАН-ыг тараах, олон нийтийн итгэл үзүүлж сонгосон олонхийн сонголтыг үгүйсгэн дайрах, олон нийтийг бослого тэмцэлд уриалж эхэлсэн нь эргээд түүнд импичмэнт буюу Ерөнхийлөгчөөс огцруулах нөхцлийг үүсгэж мэдэхээр болж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com