Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Оросоо: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт бус шинэчилсэн найруулга хийх гэж байна

Ардчилсан намаас нийгэмд үүсээд буй нөхцөл байдал, Үндсэн хуулийн өөрчлөлт, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Ардчилсан намын хуулийн хэлтсийн дарга Д.Оросоо


-Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэвшүүлээд явж байгаа. Энэ асуудал нь Монгол Улсын Үндсэн хуульд халдсан шинжтэй үйлдэл болон хувирч байна. Эрх баригчид 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. “Дордохын долоон өөрчлөлт” гэж Монголын Үндсэн хуульт ёсны түүхэнд хараар бичигдсэн. Үүний сөрөг үр дагварыг бид 19 жил амсч байна. Тухайлбал, Засгийн газар, парламент хоёр уг өөрчлөлтөөр нэгдсэн.

Энэ үр дагвар нь ЖДҮХС-гийн зээлийг хамтарч завших үндсийг бий болгосон. Мөн 60 тэрбумын схемээр төрийн албыг худалдан авдаг асуудал гарч эхэлсэн. Тэгвэл эрх баригч МАН хоёр дахь удаагаа Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. Энэ удаагийн өөрчлөлт нь “Дордохын долоон өөрчлөлт”-өөс долоон дор үр дагавар Монгол Улсад авч ирнэ. Ийм учраас олон нийтийг энэ асуудалд анхаарлаа хандуулаач ээ гэж хүсч байгаа юм. Эрх баригчид наймаа хийх зарчмаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байна.
Хэрэв энэ өөрчлөлтийг хийвэл Үндсэн хуулийн Цэц цаашдаа парламентаас Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг хянадаггүй болох юм. Энэ бол аюултай. Эрх баригчид Үндсэн хуулийг дур зоргоороо өөрчилнө. Түүнийг нь Үндсэн хуулийн Цэц хянахгүй. Үүний тулд Үндсэн хуулийн Цэцийг авлигдсан. Тухайлбал, Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацааг сунгаж 9 жил болгож байгаа юм. Энэ бол Үндсэн хуулийн авлига.


Үүнээс гадна Монгол Улсын Засаг захиргааны нэгжийн тогтолцоог өөрчлөх болсон. Өнөөдөр сум дүүрэг, аймаг, нийслэл, баг, хороо гэсэн анхан, дунд, дээд шатны засаг захиргааны нэгжтэй. Гэтэл сум, дүүргийг Монгол Улсын засаг захиргааны үндсэн нэгж гэж авч үзэж байна. Анхан шатны нэгж болсон баг, хороо, аймаг, нийслэлийг засаг захиргааны нэгж биш болгох гэж байгаа юм. Үүний үр дагавар нь сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИХТ-ийг нэгтгэж байна. Нэг ёсондоо аймаг нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч нь сум, дүүргийн ИХТ-өөс бүрдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл давхар дээлтэй Иргэдийн Хурлын Төлөөлөгч бий болох юм. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд огт байгаагүй зүйл. Нэмэлт өөрчлөлт гэдэг бол Үндсэн хуулийнхаа суурь зарчимд нийцэх ёстой. Гэтэл Үндсэн хуулийн суурь зарчимаас давсан зүйлийг оруулж ирлээ. Тэгэхээр шинэ Үндсэн хууль, шинэчилсэн найруулгын түвшинд авч үзэх асуудлыг нэмэлт өөрчлөлт нэрийн дор оруулж ирж байна. Ийм учраас Үндсэн хуульд халдаж буй асуудал гэж бид үзэж байна. Ардчилсан нам Үндсэн хуульд зөв өөрчлөлт оруулахыг бол дэмжиж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Тэгэхдээ зөв өөрчлөх ёстой гэдэгт бүгд санал нэгддэг. Харин өнөөгийн эрх баригчид шиг ийм дээрмийн байдлаар, Үндсэн хуулийн суурь бүтцийг эвдэж Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг зөвшөөрөхгүй. Ингэж болохгүй гэдгийг өнөөгийн эрх баригч МАН-д анхааруулж, сануулж байна.


О.Магнай: Иргэд жагсаал цуглаан хийхдээ даргад заавал бүртгүүлж, зөвшөөрөл авах ёсгүй

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай


-Өнгөрсөн хугацаанд нийгэмд өрнөсөн зарим нэг үйл явдалтай холбогдуулж Ардчилсан намаас байр сууриа илэрхийлэх шаардлага үүслээ. Тухайлбал, нэр бүхий яамдын гадаа иргэд эсэргүүцлийн жагсаал цуглаан хийсэн. Гадаад харилцааны яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамны гадаа иргэд өөрсдийн санаачилгаар хийсэн жагсаал цуглааныг Ардчилсан нам дэмжсэн. Сөрөг хүчин, нийгэмд шударга ёс тогтоохын төлөөх иргэдийн сайн дурын тэмцлийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэмжиж ирсэн. Иймд эдгээр жагсаал цуглааныг дэмжсэн юм. Харамсалтай нь эрх баригчид иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааныг төдийлөн ойшоосонгүй. Нийгэмд үүссэн бусармаг байдалд эрх баригчдын эрх мэдэлтнүүдээс хэн нь ч хариуцлага хүлээхгүй нөхцөл байдал бий боллоо.


Монгол Улсыг гадаадад төлөөлж буй диполматууд 70 кг хар тамхи зөөж яваад ХБНГУ-ын нутаг дэвсгэр дээр баригдсан. Энэ нь тус улсын түүхэнд хамгийн их хар тамхи зөөж яваад баригдсан тохиолдлын нэг. Үүнээс гадна дипломат статустай, эрх ямбатай хүмүүс их хэмжээний хар тамхи тээвэрлэсэн хэрэг гарлаа. Харамсалтай нь манай улсад энэ хэрэгтэй холбоотой хариуцлага хүлээх хүн алга. Хэнд ч хариуцлага тооцохгүй гэж шийдсэн юм шиг байна. Гадаад харилцааны яамнаас “Бидэнд хамаагүй, Тагнуулын байгууллагынхан хариуцлага хүлээнэ” гэсэн. Тус байгууллагын хэн нь ч хариуцлага хүлээсэнгүй. Уг нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг өндөр боловсролтой, ёс суртахуунтай хүн гэсэн ойлголт манай нийгэмд байдаг. Иргэд бас манай нийгэмд байгаа эрүүл, зөв, шударга хүний нэг гэж хардаг. Гэтэл өөрийнх нь хариуцсан салбарт 70 кг хар тамхи тээвэрлэсэн хэрэг гарчихаад байхад сандал ширээтэй зууралдаж үлдэхээр шийдсэн бололтой. Шударга ёс тогтоож сэлэм эргүүлнэ гэсэн МАН-ын том дарга нь хүртэл сайдаа авч үлдэхээр шийдсэн нь эрх баригчдын өнөөгийн үйлдлээс харагдаж байна. Энэ бол яавч шударга зүйл биш. Ер нь 70 кг байтугай долоон гр хар тамхины асуудал гарахад салбарын сайд нь хариуцлага хүлээх ёстой.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Тэмбүүтэй тэмцэнэ” гэдэг хариуцлаггүй мэдэгдэл хийсэн. Түүний энэ мэдэгдлээс улбаалж манай улсад аялах байсан жуулчдын 20 хувь нь захиалгаа буцаасан байна. Зуны улиралд манай улсад 200-250 мянган жуулчин ирдэг. Тэгэхээр 40-50 мянган жуулчин Монголд ирэх аяллаа цуцалж байгаа юм. Нэг жуулчин манай улсад ойролцоогоор 1000 ам.доллар үрдэг гэж тооцвол 40-50 сая ам.долларын орлогоо аялал жуулчлалын салбар алдлаа. Үүн дээр нэмж хэлэхэд сүрьеэ болон бусад асуудлыг улс төржүүлээд замхруулж байна. 

 

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг иргэд огцруулахаар жагсаал цуглаан хийсэн. МАН-аас “Ардчилсан нам нэг жагсаал цуглааныг 40 сая төгрөгөөр хийсэн” гэж мэдээлсэн. Ардчилсан намд ийм санхүүгийн боломж байхгүй гэдгийг харицлагатайгаар хэлье. Хууль зүй дотоод хэргийн сайдын нийгэмд хийх ажил их бий. Гэтэл иргэдийн сэтгэлд хүрсэн, нийцсэн ажил хийсэнгүй. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан хэргийг шударгаар шийднэ гэсэн хүлээлт нийгэмд байсан. Харин нийгмийн энэ хүлээлтийг өнөөг хүртэл Хууль зүй дотоод хэргийн сайд биелүүлж, хангаж чадсангүй. Үүнээс гадна Ц.Нямдоржтой холбоотой олон мэдээлэл бий. Тухайлбал, гадаадын тусгай албатай холбоотой гэдэг. Үүнийг тагнуулын байгууллагад ажиллаж байсан олон хүн баталдаг. Мөн түрээсийн байртай холбоотой асуудал байдаг. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал шийдэгдэж байх шиг байна. Харин 51 хувийг нь барьцаанд тавьсан асуудал мартагдаж, дарагдаад өнгөрч байх шиг байна. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ 51 хувьтай холбоотой гэсэн хардлага бас бий. Үүнд тэр тодорхой хариулт өгч чадахгүй өнөөг хүрлээ. Ардчилсан нийгмийн хамгийн гол үндэс суурь нь иргэний нийгмийн байгууллага, иргэдийн санаачилга байдаг. Ийм учраас Ардчилсан нам 1990 оны ардчилсан хувьсгалыг манлайлсан улс төрийн хүчний хувьд иргэдийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн, шударга ёсны төлөөх бүхий тэмцлийг цаашид дэмжин ажиллана.


Цагдаагийн байгууллага аливаа асуудалд хариуцлагатай хандах ёстой. Яамдын гадаа иргэд жагсахад цагдаагийн байгууллага хүч хэрэглэсэн явдал мэр сэр гарсан. Үүнээс гадна Жагсаал, цуглааны журмын тухай хуулийг өөрсдөө дур мэдэн тайлбарлаж иргэдийг айлгах оролдлого хийсэн зүйл ажиглагдсан. Энэ хууль иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулсан юм. 2006 оныг хүртэл зөвшөөрөл авч байж жагсаал, цуглаан хийдэг байсан. Үүнээс хойш зөвхөн мэдэгдэж түүнийхээ үндсэн дээр жагсаал, цуглаан хийдэг журамд шилжсэн. Үүнийг эрх баригчид өөрсдийнхөөрөө тайлбарлаж “Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг чинь бүртгэхгүй” гэдэг шинэ соёл үүсгээд байна. Энэ бол байж болохгүй зүйл. Ардчилсан нийгэмд даргаас зөвшөөрөл авч, даргад заавал бүртгүүлж байж жагсдаг, цугладаг байх ёсгүй. Иргэд эрх нь зөрчигдсөн гэж үзвэл ямар ч үед жагсч, цуглах эрх нь нээлттэй. Энэ эрх нь Үндсэн хуулиар баталгаажсан учраас цагдаагийн ямар нэг дарга иргэдийг айлган сүрдүүлж дарамтлах явдал цаашид гарах учиргүй. Үүнийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад албан ёсоор мэдэгдмээр байна. Хэрэв ийм асуудал дахин давтагдвал хариуцлага тооцох асуудлыг албан ёсоор тавихаа мэдэгдэж байна.


Ж.Амарсанаа: Ноён Такеши Касай та Ерөнхий сайдад эрүүл мэндийн салбараа өөд нь татах зөвлөмж өгөөч

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа


-Эрүүл мэндийн салбарт үүссэн нөхцөл байдал, гарч буй хариуцлагагүй үйлдлүүдтэй холбоотой сайд Д.Сарангэрэлийг огцруулахаар бид жагсан тэмцэж байгаа. Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хариуцлага хүлээлгэх шаардлага удаа дараа тавьсан. Харамсалтай нь бидний шаардлагад хариу өгөөгүй байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт эх, хүүхдийн эндэгдэл өслөө. Сүрьеэгийн дэгдэлт гарлаа. Сайдын удаа дараагийн мэдэгдэлүүд нь нийгмийг цочрооход хүргэлээ. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага нэхэх, хүлээлгэх асуудал огт тавихгүй өдий хүрсэн. Харин Өргөө амаржих газар буюу нэгдүгээр төрөхийн даргыг ажлаас чөлөөлсөн байна. Ард иргэд эрүүл мэндийн салбарын сайдыг хариуцлага хүлээ гэж шаардсан. Түүнээс биш асуудал гарвал аль нэг эмнэлгийн даргыг ажлаас чөлөөлж өөрөө ард нь хариуцлагаас мултарч үлд гээгүй. Үүнээс гадна МАН-ын зарим залуу гишүүд бид бүхний тэмцлийг “Болиоч ээ. Салбарын сайдууд руу дайрахаа боль” гэсэн утга бүхий мэдээлэл хийсэн. Би үүнд их харамсч байгаа. МАН-ын залуучууд Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шахаж, шаардаж ах нараасаа хариуцлага нэхэж ажиллана гэж хүсч хүлээж байлаа. Тэгвэл эрүүл мэндийн салбарт Засгийн газраас хэрэгжүүлэх ёстой 22 зүйл заалттай арга хэмжээ бий. Үүнээс 17-д нь муу дүн авсан, хэрэгжилтгүй байна. Тэгэхээр намынхаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг залуучууд нь яагаад нэхэхгүй байгаа нь хачирхалтай. Хариуцлага тооцох ёстой албан тушаалтнуудаа ярилгүй шударга бус зүйлтэй тэмцэж байгаа иргэдийн төлөөлөл рүү дайрсанд харамсч байгаагаа илэрхийлье. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай Монгол Улсад ажиллахаар ирсэн. Ингээд бид түүнд үгээ хүргэхээр маш том жагсаал энэ сарын 24-нд хийхээр төлөвлөсөн байлаа. Гэтэл эрх баригчдын зүгээс хааж, дарамталсан үйлдэл гарган жагсаал, цуглаан хийхийг зөвшөөрсөнгүй. Иймд бид дуу хоолойгоо хэвлэл мэдээллээр хүргэхээр шийдсэн. Ноён Такеши Касайд хандаж “Монголын эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг арилгах талаар мэргэжлийн зөвлөмж Эрүүл мэндийн яаманд өгөөч ээ. Эрүүл мэндийн салбарын томилгоонд анхаарах зөвлөмжийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад өгөх хэрэгтэй байна” гэж хэлэхийг хүсч байгаа юм.

 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com