Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
АН, ИЗНН, МАХН намууд Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжээгүй

- Ерөнхийлөгчийн талаас Монголын улс төрийн намуудын нэрийг барьж худал мэдээлэл тараажээ -

Ерөнхийлөгч Х.Баттулгын талаас улс төрийн намуудын нэрийг барьж, Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжсэн мэтээр худал мэдээлэл тарааж эхэлжээ. Тухайлбал, ИЗНН-аас Х.Баттулгын санаачилгыг дэмжээгүй байгаа бөгөөд Монгол Улс парламентын засаглалтай, ардчилсан улс байх ёстой гэж үздэгийн хувьд тус намаас өмнө нь буюу 2018 онд улс төрийн намуудыг татан буулгаж, бүх намуудыг нэг гараанаас улс төрд дахин өрсөлдөх шаардлагыг тавьж байсныгаа сая С.Зоригийн төрсөн өдрөөр буюу энэ дөрөвдүгээр сарын 20-ны өдөр энэ үзэл баримтлал дээрээ хэвээрээ гэдгээ дурдсан мэдэгдэл гаргасан байна. Үүнийг нь Х.Баттулгын талаас өөрсдийнх нь байр суурийг нь дэмжиж буй мэтээр худал мэдээлэл гаргасан байна. Иймд ИЗНН-аас хэвлэлд дахин байр сууриа илэрхийлж “Бидний зүгээс Ерөнхийлөгчийн гаргаж буй МАН тарах тухай байр суурийг дэмжээгүй шүү” гэх байр сууриа илэрхийлж байгаа аж. С.Оюуны үүсгэн байгуулсан ИЗНН нь Үндсэн хуулинд тунхагласан иргэдийнхээ эвлэлдэн нэгдэх эрх, гарааны тэгш боломжийг дахин эхлүүлэх  нь зүйтэй гэсэн зарчмын байр суурин дээрээ одоо ч хэвээрээ байдаг гэдгээ онцолж байна.

АН-ын хувьд Х.Баттулгын гарган тавьсан асуудлыг огтхон ч дэмжээгүй. Магадгүй Дээд шүүхэд бүртгэлгүй О.Цогтгэрэлийн талынхан дэмжсэн байх. АН-ыг хагалсан Х.Баттулгыгаа О.Цогтгэрэлийн талынхан дэмжих нь ч тодорхой байх. Гэвч үүнийг АН-ын байр суурь гэж үзэж болохгүй юм. Учир нь хос тамгатай, хоёр даргатай АН-ын хувьд Дээд шүүх дээр албан ёсны бүртгэлтэй нь С.Эрдэнийн тал буюу М.Тулгат даргатай АН юм.

МАХН-аас Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжийг дэмжиж байгаа гэх албан ёсны байр сууриа ирүүлээгүй байгаа аж. МАХН-ын хувьд саяхан МАН-тай нэгдэхээр зэхэж байсан. Улмаар Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг дэмжинэ гэдгээ удаа дараа ч илэрхийлж яваа.

Улс төрийн отгон нам болох  Ж.Батзандан, Л.Болд нарын Шинэ намын хувьд үйл ажиллагаа нь явагдахаа байсан. Ж.Батзандан гадагшаа Элчин зөвлөхөөр явсан. Намын хувьд өнгөрсөн УИХ-ын сонгуулийн хойш сураг тасарсан. Бодвол тамга, тэмдэг нь байдгийн хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжсэн мэдэгдэл гаргахтайга биз.

Монголын ногоон намын тухай мэдээлэл тун хомс. Улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, идэвхитэй гишүүнтэй эсэх нь ч эргэлзээтэй нам. Улс төрийн зарим үйл явдалд Ногоон намын дарга О.Бум-Ялагч хаа нэг үг дугарч харагддаг.

АТОЗ бол нам бус олон нийтийн зөвлөл. Х.Баттулгын хувийн халаасны зөвлөл гэж хэлж болно.  

Ингээд тоочоод харвал Ерөнхийлөгч Х.Баттулгын гарган тавьж буй МАН-ыг тараах тухай захирамжийг дэмжиж байгаа албан ёсны байр сууриа илэрхийлсэн улс төрийн нам гэж бараг алга. Гагцхүү түүнийг тойрон хүрээлэгсэд л сошиал худал мэдээлэл цацаж л байх шиг байна.

Э.МӨНХ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Ганаа192.82.72.48
ИЗНН н бүх намыг татан буулгахыг дэмжиж байна
2021/04/22
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com