Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэгддэг “Эрдэнэс Силвер ресурс”-ийн Т.Мөнхбаярын 37 сая ам.долларын хэрэг замхрав

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хувийн аж ахуйн нэгж эзэмшиж байсныг цуцалж, төрийн өмчийн “Эрдэнэс силвер ресурс” компани байгуулан шилжүүлж байсан билээ. Улмаар тус компанид 2019 оны намар ашиглалтын лиценз олгож, олсон орлогоос нь 2021 оны босгон дээр ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэж байсан.

Гэвч тус компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярыг АТГ-аас хууль бусаар олсон 37 сая ам доллар буюу 105 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банканд байршуулж, хүүг нь завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн. Улмаар дөрөвдүгээр сарын 9-нд тус ордтой холбоотой авилгын хэрэгт хураагдсан 1.4 сая ам долларыг улсын орлого болгосон талаар АТГ-аас мэдээлж байсан юм.

Ийнхүү  хэргийг шалгах явцад НПГ-аас хянахаар татаж авсан боловч энэ хэрэг замхарч Т.Мөнхбаярын авлигын хэргийг хааж байна гэх мэдээлэл байна.  

Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр энэ оны нэгдүгээр сард томилогдсон гэхээс өөр мэдээлэл бараг байхгүй Т.Мөнхбаяр нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан. Тиймээс өөрийн санхүүгийн гол эх үүсгэврийг Ерөнхийлөгч хамгаалж байна уу? гэх таамаглалыг учир мэдэх хүмүүс дэвшүүлээд байна.

Харин Худалдаа хөгжлийн банкнаас “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн данснууд дахь дансны үлдэгдлийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосон бол, тус компанийнхан 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан 210 орчим тэрбум төгрөгийг олгоход бэлэн болсон гэдгээ илэрхийлээд байна.      

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com