Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол цэргийн нэгдсэн холбоо: У.Хүрэлсүх холбооны удирлагад байхгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргахдаа намын дарга У.Хүрэлсүх нь цэргийн холбоо байгуулан, аймаг орон нутгийн төрийн захиргааны байгууллагын удирдлагуудыг холбоондоо оруулсан. Энэ цэргийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрсдэлтэй, ингэснээрээ хууль зөрчиж байна хэмээн тайлбарласан. Тэгвэл Монгол цэргийн нэгдсэн холбооноос  МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тус холбооны тэргүүнийээр ажиллахаа больсон гэдэг мэдэгдлийг гаргажээ. 

Уг мэдэгдэлд... 

Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх нь өнөөдөр Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдлагад байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. У.Хүрэлсүх нь УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 1.13 дахь заалтын дагуу УИХ-ын гишүүнээр сонгогдмогц тус холбооны тэргүүний үүрэгт ажлаа 2020 оны 7-р сарын 01-ний өдрөөр тасалбар болгон бүрмөсөн хүлээлгэн өгсөн болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Цэргийн Нэгдсэн холбоог Монгол Ардын Намын дэргэдэх бүтэц мэтээр мэдэгдсэнийг бид үүгээр няцааж байна. Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо нь эмч, багш нарын зэрэг холбоодтой адилхан, сайн дураар эвлэлдэн нэгдсэн 20 мянга орчим Төрийн бус байгууллагын нэг юм. Цэргийн байгууллагуудаас бэлтгэл болон чөлөөнд гарсан ахмадууд Үндсэн хуулийн 16.10-т заасан эрхийнхээ дагуу эвлэлдэн нэгдсэн байгууллага билээ.

Эх оронч, үндэсний бахархалт үзлийг түгээн дэлгэрүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлааг бэхжүүлэн, нийгмээ соён гэгээрүүлэх эрхэм зорилго дор 2019 оны 3-р сард үүсгэн байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манай холбоог үүсгэн байгуулах хуралд баярын илгээлт ирүүлэн, хүндэтгэл үзүүлж байсныг ахмад дайчид бид тодхон санаж байна. гэжээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com