Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
АН: Ц.Туваан нь АН-ыг төлөөлөхгүй учир АНУ-ын команитай 50 мянган ам.долларын гэрээ хийсэн асуудал нь АН-д хамаагүй гэв

“Ардчилсан нам АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын гэрээ хийсэн” гэх асуудалд АН-аас дараах мэдэгдлийг гаргажээ.

УИХ-ын гишүүн Ц.Тувааны нэр, гарын үсэгтэй хийгдсэн гэрээ гэх баримтыг АН байгуулсан гэж шууд хамаатуулан мэдээлж байгаа нь АН-ын нэр хүндэд халдсан хэрэг болж байна.

Нэгдүгээрт: УИХ-ын гишүүн Ц.Туваан нь АН-ын дарга биш бөгөөд АН-ыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш.

Хоёрдугаарт: АН-ын нэрийг барьсан зарим этгээдийн хийсэн үйлдэл байж болох тул цаашид тус намтай холбоотой аливаа байр суурь илэрхийлэхдээ АН-аас албан ёсоор тодруулга авч байхыг хүсье гэжээ.

Ийнхүү Дээд шүүхэд албан ёсны бүртгэлтэй М.Тулгатын АН-аас энэхүү мэдэгдлийг гаргасан бөгөөд цаашид Ц.Туваан нарыг АН-ын нэр хүндийг унагахгүй байхыг хүсч байна гээд намын нэр барьсан бүлэг этгээдүүдийн энэ мэт үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах болно гэдгээ мэдэгджээ.

Уг мэдэгдэлд мөн “Уг гэрээний үйлчилгээ авч дуусах хугацаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны дуусах хугацаатай давхцаж, эхлэх хугацаа нь хуулийн хугацаанаас хамаагүй эрт эхлэхээр хийгдсэн байгааг эрх баригчид онцгой анхаарч, ялангуяа 50 мянган ам.доллараар зөвлөх үйлчилгээ авах ажлаас гадна хэвлэл мэдээллийг худалдан авахад 100 мянган ам.долларыг зарцуулна гэж заагдсан асуудалд хяналт тавьж, гадны лобби байгууллагын оролцоотой үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авахыг хатуу анхааруулж байна” гэжээ.

Б.АНХМАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com