Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн эрх ашгийнхаа төлөө олон нийтийг цуст мөргөлдөөнд уриалж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бол аль нэгэн намын төлөөлөл бус нийт монголчуудын эрх ашиг, үндэсний эв нэгдлийг хангагч төрийн тэргүүн. Гэтэл тэрээр өөрийн хувь эрх ашгийн төлөө олон нийтийг хагалан бутаргах, үймээн самуунд уриалах, онц байдал тогтоох санаархлыг хийсээр байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх нь Үндсэн хуулийн заалтаар хасагдсантай холбоотойгоор Х.Баттулга МАН-ыг тараах мэдэгдэл гаргасан нь тодорхой хууль, тогтоомжийг ноцтойгоор зөрчиж байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Энэ нь нэг хүний дарангуйллыг тогтоох гэсэн үйлдэл. Ерөнхийлөгчийн тухай хууль, Шүүхийн тухай хууль, Үндсэн хууль, Эрүүгийн тухай хууль гэх мэт олон хуулийг зөрчиж байна гэв.

Хуульч Б.Мэргэн: Ерөнхийлөгчийн бүрэн эрх дотор аливаа нэг намыг татан буулгахтай холбоотой захирамж гаргана гэсэн заалт, эрх байхгүй гэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ерөнхийлөгч эв нэгдлийн баталгаа нийт ард түмний эв нэгдэл, хүсэл зоригийн илэрхийлэл. Төрийн тэргүүн улс төрийн намаас түдгэлздэг. Аль нэг улс төрийн нам руу хэлбийх, нам төлөөлөх гэх мэт улсаасаа давсан эрхийг төрийн тэргүүнд эрх олгоогүй.

Хуульч С.Нарангэрэл: Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн торгон хилийг бүдүүлгээр давсан хууль бус үйлдэл хийлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн шинжтэй органик бусад хуулийг ноцтой зөрчиж, Төрийн тэргүүний ёс зүйгүй хэрээс хэтэрсэн, балмад алхам хийлээ гэв.

Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ард түмний эрх ашгийн үүднээс биш хувийн атгаг санааны үүднээс МАН-ыг тараах хууль зөрчсөн захирамж, улмаар олон нийтийг бослого тэмцэлд уриалсан үйлдлүүд хийсээр байгаа юм. Үүний нэг баримт нь Ерөнхийлөгч МАН-ыг тараах захирамж гаргасан даруйдаа Зэвсэгт хүчний жанжин штабт өөрийн биеэр очсоныг нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Энэ бол сэтгэл хирдгийлгэм мэдэгдэл гэжээ.

Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгчийн ойр тойрны хүмүүс хувьсгал тэмцэлд уриалсан пост, мэдээллийг байнга гаргах болсон. Ерөнхийлөгчийн хүн гэгддэг, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбат:  “Ноёдын зодоонд ард түмний цус урсдаг явдал давтагдахыг үгүйсгэхгүй юм” гэж турхирсан бол Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ч.Уянга: “Хувьсгалын тохироо бүрдлээ. Ура” гэх мэтээр олон нийтийг турхиран өдөөж байгаа юм. Дээд шүүх хэрвээ Ерөнхийлөгчийн эсрэг шийдвэр гаргавал Төрийн ордонд 76-г дүүжилж алчихаад Ерөнхийлөгчийн засаглалтай болцгооё гэх мэт онц ноцтой террорист мессэжтэй постууд Ерөнхийлөгчийн талаас сошиалд тараасаар байгаа аж. 

Сүхбаатарын талбай дээр Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэлд ч тэр ард олныг уриалсан, турхирсан утга шинж бий.

Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийг үл тоож, олон олон хууль зөрчсөн үйлдэл гаргаж, зөвхөн өөрийн нэр дэвшихтэй холбоотойгоор олон нийтийг бослого, тэмцэлд уриалсаар байгаа юм. Манай улс таван Ерөнхийлөгчийн нүүр үзэж байгаагаас хэн нь ч Х.Баттулга Ерөнхийлөгч шиг иргэдийг цуст тэмцэл, бослогод уриалж байгаагүй  билээ.

 

Д.ХАЛИУН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com