Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
С.Эрдэнэ: С.Ганбаатарт АН-д элссэн тохиолдолд зургаан сарын дараа сонгогдох эрх нь нээгднэ

Өнөөдөр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр өрсөлдөх хүсэлтэй гишүүдийг АН-ын дотоод сонгуулийн хорооноос бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх гардуулсан бол нөгөө талаас Ц.Туваан тэргүүтэй АН-аас Х.Тэмүүжин, Д.Ганбат, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нэр дэвших хүсэлтээ өглөө. 

С.Эрдэнэ тэргүүтэй АН-аас Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Д.Ганбат, С.Эрдэнэ, Л.Гүндалай нар дэвших хүсэлтээ өгч, үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр манай УДШ-д бүртгүүлсэн үндсэн дүрмийн заалт байгаа. АН-д гишүүнээр элсээд гурван сарын дараа сонгох эрх нь нээгддэг, зургаан сарын дараа сонгогдох эрх нь нээгддэг дүрэмтэй. Тэгэхээр С.Ганбаатар гишүүний хувьд өнөөдөр АН-д элсээд, маргааш нь ийм хариуцлагатай сонгуульд нэр дэвшиж байгаа асуудал бол магадгүй өөртөө итгэж байгаа итгэлийг нь илэрхийлэх байх. Гэхдээ дүрэм бол дүрэм. АН өөрөө дүрэмтэй нам.

Дүрэм зөрчсөн аливаа үйлдэл хууль ёсных байж чадахгүй гэдгийг хэлмээр байна. С.Ганбаатар гэдэг хүн АН-д албан ёсоор гишүүнээр элсэнэ гэдэг өргөдлөө ирүүлээгүй байгаа. АН-д элсээгүй байгаа. Зүгээр тэр АН гээд өөрсдийгөө тодорхойлоод байгаа хэсэг бүлэг хүмүүс дээр очиж элссэн юм шиг байна лээ. Тэр тогтоол шийдвэр хүчин төгөлдөр бус гэдгийг АН-ын даргын хувьд, үүрэгт ажлаа хараахан хүлээлгэж өгөөгүй байгаа хүний хувьд хариуцлагатайгаар хэлье" гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com