Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ч.Хүрэлбаатарын цахим постонд эгдүүцэж суухын оронд АН дотоод талцлаа эцэслэ!!!

Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудал бүхий намууд нэр дэвшигчээ тодруулах хугацаа тавдугаар сарын 2-ны өдрөөр дуусгавар болох байсан. Хуульд заасан энэхүү хугацаанд МАН, АН, ХҮН /Зөв ХҮН электрод эсвэл гурван намаас У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарын нэр дэвшигчдээ тодруулсан.

Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд өрсөлдөх хариуцлагатай сонголтыг хийсэн нам, тодорсон нэр дэвшигчдэд олон нийтийн зүгээс амжилт хүсч байна. Энэ нь сонгогчын эрх бас улс төрийн соёл юм.

Дотроо хоёр хуваагдсан АН-ын О.Цогтгэрэлийн талын АН-ын Улс төрийн зөвлөлөөс тавдугаар сарын 3-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөлд хандан нэгэн хачирхалтай албан мэдэгдэл хүргэжээ. Уг албан мэдэгдэлд “УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нь МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар дэвшихээр болсонд амжилт хүсч өөрийн цахим хуудсанд нийтэлсэн нь бусад намын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаагүй, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг болж байна” гэх утга агуулга бүхий мэдэгдэл байв. 

Сонгуулийн тухай хуулиар хуульд заасан хугацаанд намуудаас зарлагдсан нэр дэвшигч нарт амжилт хүсэх нь хууль зөрчсөн асуудал огт байхгүй. Тэр бүү хэл намын дотоод асуудалд оролцсон зүйл үгүй юм. Олон нийтийн зүгээс нэр дэвшигчээр МАН, АН, ХҮН намаас зарлагдсан нэр бүхий гурван нэр дэвшигчдэд амжилт хүсч, төрийн тэргүүнийг сонгох хариуцлагатай сонголтыг хийхээр зэхэж суугаа.

О.Цогтгэрэлийн талын буюу Ерөнхийлөгчийн талын АН-ын Улс төрийн зөвлөл албан мэдэгдэл гаргаснаар харин ч сонгогч хүний эрхэнд шууд халдсан хууль зөрчсөн үйлдэл. Дондог, Дулмаа хэн ч бай намуудаас зарлагдсан нэр дэвшигчдийг дэмжих эсвэл дэмжихгүй байх нь хувь хүний сонголтын эрх юм. С.Эрдэнийг, Н.Алтанхуягийг алиныг нь дэмжих эсэх нь хувь хүний сонголт болов уу. Угаасаа АН хоёр нэр дэвшигчтэй болоод буй нь өөрөө хууль зөрчсөн асуудал. Ерөнхийлөгчийн сонгуульд нэг намаас нэг л нэр дэвшигч сунгаанд өрсөлдөх учиртай.

АН-ын талцал хуваагдалд хэн буруутай юм бэ? АН-ынхны өөрсдийнх нь буруу шүү дээ. Бусдаас бурууг битгий хай. Өнөөдрийн АН, ардчиллыг дэмжигч олны итгэлийг хөсөрдүүлэн намаа хоёр хагалж, хоёр хуваасан хүмүүс юуны өмнө нэн яаралтай дотроо ойлголцол, шийдэлд хүрэх ёстой болчихоод байна. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас хоёр нэр дэвшигч явж болохгүй нь тодорхой учраас нэг дэвшигчээ эцэслэн тодруулахгүй бол сонгуульд энэ намын төлөөлөл өрсөлдөх боломжгүйд  хүрч мэднэ. Сонгуулийн тухай хууль болон бусд хууль тогтоомжийг дагах нь АН-ын гол асуудал болоод байна.

 

Б.АНХМАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com