Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
Шүүхээс С.Эрдэнийн АН-ын бүртгэл хэвээр гэсэн хариу өгчээ

АН-ын тамганы маргааныг шийдэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал хоёр дахиа хойшлогдлоо. Өмнө нь О.Цогтгэрэлийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлогдсон бол өчигдөр хуралдсан шүүх хурал тодорхойгүй шалтгаанаар дахин хойшиллоо.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар УДШ-ээс СЕХ болон Аудитын ерөнхий газарт 2017 оны бүртгэл буюу С. Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн нь  хэвээрээ байгаа гэсэн хариуг хүргүүлсэн гэх мэдээлэл байна.

Өнгөрсөн сарын сүүлээр Улсын дээд шүүх хуралдаж АН-ын дарга М.Тулгатыг бүртгэхээс татгалзлаа. Гэхдээ дутуу материалаа бүрдүүлээд ирвэл бүртгэж болно, тэр болтол С.Эрдэнэ АН-ын дарга хэвээр гэсэн агуулгатай шийдвэр гаргасан билээ.

Хоёр АН-ын О.Цогтгэрэлийн буюу АН-ын даргын түр орлон гүйцэтгэгч хийж байсан Ц.Туваан хэсэг нөхдийн хамтаар дүрмийн бус тоглолтууд хийж, Ардчилсан намын Х дугаар Их хурлыг хуралдуулж намын дүрмээ өөрчилсөн хэдий ч  уг дүрмийн өөрчлөлтийг нь Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан байдаг. Тодруулбал, АН-ын X их хурлаас гарсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж Улсын Дээд шүүх үзсэн. Мөн  Ардчилсан намын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааныг хасах шийдвэр гаргаж, С.Эрдэнийг бүртгэж өгөх хүсэлтийг хүлээж авахгүй боломжгүй гэсэн.  Гэхдээ Улсын дээд шүүхийн 01 тоот тогтоол болох Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээр үлдсэн юм. Ц.Тувааны АН хууль ёсны намын тамга тэмдэггүй бол нөгөө тал болох С.Эрдэнэд АН-ыг төлөөлөх эрх нь хадгалагдаж байгаа учраас намын даргыг тодруулах процесс нь хууль ёсных гэж үзэж болно.

Цаасан дарга О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан Захиргааны хэргийн давж заалдах шатны хурлыг ийнхүү хоёр удаа хойшлуулаад байгаа нь аль аль талдаа ашиггүй юм. Харин ч АН-ын дотоод асуудлыг эцэслэн нэг талд шийдүүлэлгүй хугацаа алдуулж байгаа нь АН-ын аль аль талыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болгоно гэж улстөрчид үзэж байна. УИХ дахь АН-ын гишүүд, Ерөнхийлөгчийн талын дэмжлэгтэй О.Цогтгэрэлийн АН-ынхан үүсэж болзошгүй энэ байдал болон хуулиа хамгийн сайн мэдэж ойлгож байгаа. Гэвч ийм үл ойлгогдох байдлыг эцэслэхийг хичээхгүй байгаа нь тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахгүй байх эсвэл АН-ыг нэгмөсөн булшлахаар төлөвлөснийг үгүйсгэх аргагүй юм.

 

Э.МӨНХ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com