Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Д.Сосорбарам: Х.Баттулга, З.Энхболд нар шүүх, прокурорт халдаж, шүүхийг бидний гарт байгаа шүү гэсэн сүрдүүлж байхыг би харсан

Төрийн Соёрхолт Д.Сосорбарам ардчилал, хүний эрх, эрх чөлөө аюултай зөрчигдөж байгаа талаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр... Энэ бол хэн нэгэн албан тушаалтан, өндөр хэргэм зэрэгтэй хүмүүсийн асуудал биш юм. Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Х.Баттулгадаа ч биш. Хамгийн ноцтой нь ардчилал, хүний эрх  чөлөө хувь хүний эрх аюултай  зөрчигдөж байна. Магадгүй маргааш таны эрх зөрчигдөх аюул ирсэн байгаа учраас би санаа бодлоо хэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, Ерөнхийлөгч Х.Баттулга нарт хүний мөс чанарын хувьд хэлж, дуулгая. Энэ тархи угаалтын машин эргээд та нар дээр ирнэ. Яагаад гэвэл манай улс аль нэгэн гадны  оролцоотойгоор  олон сэхээтэн түүчээ болсон хүмүүсээ тонилгуулсан. 

Ерөнхий сайд асан М.Энхсайхан, С.Бат-Үүл, Да.Ганболд, С.Баярцогт нар болон өөр бас бус нэлээн хэдэн хүн 1990-2000 он хүртэлх Монголын төрийн үйл явцыг барууны  төвтэй үзэл, бодлогоор авч явсан. Үүний үр дүнд Монголын ард түмэн өмчтэй, эрх чөлөөтэй болсон.  Эдгээр хүмүүсийн сэтгэлгээ, гаргалгаагаар дархлагдсан гэж би боддог. Тиймээс юун түрүүнд би хүний эрхийг хамгаалж, өмөөрч байна. Нөгөө талаар хамтдаа эрх чөлөөтэй, ёс зүйтэй нийгэм байгуулахын төлөө тэмцэж явсан журмын нөхдөө ингэж талхилтад оруулахгүй ээ гэдгээ дуулгаж байна. 

АН-аас мэдэгдэл гаргасныг дуулсан. Энэ мэдэгдлийг АН-аас гаргаагүй гэдгийг баталгаатай, баримттай ярина. Хуучин байсан прокуор Энх-Амгалангийн өрөөнд прокуроруудыг дарамталж  Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын даргатайгаа хадаг яндартай орсон. Үүнийг би “Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хоёр шүүх, прокурорт халдаж, шүүхийг бидний гарт байгаа шүү гэсэн” сүрдүүлэг байна гэж харсан. Үүнийгээ зогсоох хэрэгтэй. Үүнийг хэлэхийг хүссэн юм. Би өөрийнхөө эрхийг хамгаалахын ялдамд энэ улс орны төлөө тэмцэж явсан нөхдөө өмөөрч байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com