Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлагчид дээр санаандгүй очсон мэтээр жүжиг тавьж, даалгасан ажлаа шалгалаа

АН дотроо хоёр хуваагдсан буруугаа төр рүү чихиж, О.Цогтгэрэлийн талаас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр улайрч өлсгөлөн зарлаад байгаа. О.Цогтгэрэлийн АН нь Ерөнхийлөгч Х.Баттулгын тасдаж авсан хэсэг. АН дотроо учраа олохын оронд төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүйд хүргэж "шантаажилж" байгаа энэ юм. Энэхүү шантаажны ажлыг Ерөнхийлөгч Х.Баттулга захиалсан гэх юм. 

Ийнхүү ард түмний төлөө биш Н.Алтанхуягийн төлөө өлсч суугааа АН-ын гишүүдтэй Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр очиж уулзлаа.  Тэрбээр ирсэн даруйдаа бүлгийн гишүүдийн нэрийг  заан “Манай Ганибал  хааччихсан юм, АТГ дээр явж байгаа сурагтай байсан, өөр манайхнаас хэл хэл, ямар ямар асуудал банйа. хөдөө явсан гэсэн хэзээ ирэв”хэмээн тайлангаа хүлээн авч буй дарга мэтээр аашлав. Түүгээр ч зогсохгүй тэрбээр эрх баригч намынхан хүч түрж, асуудалд хандаж байгаа хэмээн илтэд нэг намыг дэмжиж, нөгөөг нь үгүйсгэсэн хандлага гаргалаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн: "МАН-ынхан өлсгөлөн зарлахаар гэр барьдаг, АН-ын гишүүдэд болохоор дэвсэх юм ч олдохгүй байх нь хүний эрх мөн үү? МАН-ын жирийн гишүүд талон авдаг, Ардчилсан намын гишүүд хоолны талон авдаггүй. Энэ тэгш эрх мөн үү? Яагаад хэнийг ч оруулахгүй, биднийг олон цагдаа тойрч байгаа юм бэ? Энэ асуудлыг төрийн тэргүүний хувьд анхааралдаа аваач гэж хүсэж байна" гэлээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулга "Өнөөдөр өглөө би ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой уулзсан. Намын тамгыг хуурамчаар үйлдсэн баримтыг үзүүлсэн. Тамга хуурамчаар хийсэн үйлдэлд нааштай хариу ирэх болов уу гэж хүлээж байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар овоохой шийдэж өгөөгүй юу? гэлээ. 

Ингэж Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарласан гишүүдтэй уулзаж, тэднийг дэмжиж үг хэлсэн нь шууд утгаараа өлсгөлөн зарлагчдыг турхирч байгаагаа баталж харуулчихлаа. Мөн Ерөнхийлөгч ингэж улс төрийн хоёр намын тухайд хийтэй үг дуугараад зогсохгүй  “Би гишүүдтэйгээ ил ярьж болохгүй зүйлсийн талаар хэлэлцэхээр ирсэн  юм, ийм олон сэтгүүлчид байгааг мэдсэнгүй” гэх үгийг амнаасаа унагаж орхив.

Угаасаа Х.Баттулгыг Н.Алтанхуягийн ард бийг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ. Тиймээс өнөөдөр Ерөнхийлөгч талбай дээр ирж даалгасан ажлаа шалгах гэж АН-ынхантай санаандгүй очсон мэтээр "жүжиг" тавив.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com