Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
С.Эрдэнэ: УИХ дахь АН-ын 11 гишүүн цар тахлын үед хэний төлөө өлсгөлөн зарлаж байна вэ?

АН-ын дарга асан С.Эрдэнэ: -Манай намын Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аасаа урвасан. АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч үнэт зүйл, журмын нөхдөөсөө хэрвээ урваагүй байсан бол өнөөдөр ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. Захиалгаар гарч ирсэн УИХ дахь АН-ын 11 гишүүн сөрөг хүчний байр сууриа илэрхийлж чадахгүй байж одоо юуны төлөө талбай дээр өлсөнө вэ. Өнөөдөр УИХ дахь АН-ын 11 гишүүн хэний төлөө Сүхбаатарын талбай дээр өлсч цангаж хэвтэж байгаа юм бэ. Үнэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, АН-аа нулимж орхиж гарч явсан, намаа худалдсан Норовын Алтанхуяг, олон нам дамжсан С.Ганбаатар нарын бүлэглэл хүнээ дэвшүүлэхийн төлөө, энэ бүлэглэлийг “ЖАН” гэж нэрлээд байгаа АН-ын  зорилтыг хангах гэж тэд өлсгөлөн зарлаж байгаа юм.

Цар тахал тархаж байхад АН-ын бүлгийн гишүүд хаана байсан юм бэ. Монгол Улсын чиг үүрэг, хариуцлагыг ухамсарлаж чадаагүй УИХ дахь АН-ын гишүүдээс ичиж байна.

Бид Монголд ардчиллыг устгуулахгүйн төлөө хатуу зогсоно. Хууль ёсны АН-ыг яагаад шүүх, сонгуулийн байгууллагууд бүртгэхгүй байгаа юм бэ. Бид өнөөдөр ардчиллаа хамгаална гэх зорилгоор энэ удаа сануулах цуглааныг хийж байна” гэж ярив.

Ийнхүү АН дотроо хуваагдсан хоорондын хэрүүл тэмцэл өрнөсөөр байна.

 

Х.НАРАН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com