Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
УИХ дахь АН-ын бүлэг: Засгийн газар муу ажилласан

УИХ дахь намын бүлгүүд Даваа гариг бүр хуралддаг уламжлалтай. Энэ дагуу АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Сүхбаатарын талбайд хурлаа хийжээ. Тус хуралдаанаар Засгийн газрын 100 хоногийн үр дүнг хэлэлцсэн байна.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа: "Шинэ Засгийн газар бүрэлдээд өнөөдөр 100 дахь хоногоо угтаж байна. Парламент, Засгийн газрын түүхэнд 100 хоногийн дотор маш их ажлыг амжуулдаг байсан. Харин энэ Засгийн газар 100 дахь хоногоо маш эмгэнэлтэй мэдээгээр угтаж байна. Юу гэвэл, улсын хэмжээнд 170 хүн цар тахлын улмаас нас бараад байна. 45,459 хүн халдвар авсан байна. 10 мянган хүнд ногдох халдварын тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Улс орон маш ноцтой байдалд байна.

АН-ын бүлэг нас барсан 170 хүний ар гэр, үр хүүхдэд албан ёсоор эмгэнэл илэрхийлж байна. Хүн ам цөөтэй улс орнууд цар тахлыг хэдийнэ хяналтдаа аваад, хэвийн амьдралдаа орчихсон байхад манай улс маш хүнд байдалтай байгаа нь Засгийн газрын үйл ажиллагаа, УОК-ын хариуцлагагүйнх. УОК буруу шийдвэрийг санаатайгаар гаргадаг. Яагаач үгүй байхад хөл хорио тогтоож, аж ахуйн нэгж, сургууль цэцэрлэгийг хааснаар нийгэмд айдас төрүүлсэн. Үүний дүнд УИХ болон орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд УОК мөн л эрх баригчдад ашигтай шийдвэрүүдийг гаргаж байна. Үүнээс аж ахуйн нэгжүүд, иргэд хохирч байна.

Монгол Улсын Засгийн газар 2020 онд цар тахлаас урьчилан сэргийлэхэд нийт 5.1 их наяд төгрөг зарцуулсан. Мөн гаднаас 659 сая ам.долларын тусламж, зээл авсан. Эдгээр хөрөнгийг ямар ч үр ашиггүй зарцуулсан нь одоо харагдаж байна.  Үүнээс гадна энэ оны долоодугаар сарын 1-нээс иргэдийн амьдрал хүндрэх нь. Татварын орлого бүрдэхгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн долоодугаар сарын 1-нээс нэмэх гэж байна. Ийм үед татварыг нэмж болохгүй, харин татварын орлогыг үр ашигтай зарцуулах ёстой гэдгийг АН-ын бүлэг шаардаж байна" гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com