Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
УИХ-ын гишүүний үүргээ биелүүлж, өлсгөлөнд нэгдээгүй ажнай Д.Бат-Эрдэнэ гишүүнд баяр хүргье

АН дотоод хагарлаа Төр, засаг руу нялзааж, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгаар зарим гишүүд өлсгөлөн зарлаж байгаа гэгдэж байгаа.

Иргэд улстөрчдийг УИХ-д сонгохдоо өөрсдийн үзэл бодол дуу хоолойгоо төрд хүргэх, хууль тогтоох үйл ажиллагаанд хяналт тавих гэж сонгодог. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүний үндсэн үүрэгт ажил бол хууль тогтоох, хууль санаачлахаас гадна иргэдийг төрд зуучлах явдал юм. Түүнээс биш хэн нэгэн улстөрчийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийн төлөө талбайд өлсгөлөн зарлаад хэвт гэж УИХ сонгоогүй. УИХ дахь АН-ын гишүүд Н.Алтанхуягийн төлөө өлсгөлөн зарлаад байгаа. УИХ дахь АН-ын бүлэг 11 гишүүнтэй. Үүнээс Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат нарын зургаан гишүүн, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт найман гишүүн өлсгөлөн зарлаж эхэлсэн. Харин А.Адъяасүрэн гишүүний биеийн байдал муудсан учраас өлсгөлөнгөө зогсоосон гэсэн мэдээлэл байна.

 Үүнийг АН-ын бүлгийн үлдсэн гишүүд болох Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Ш.Адьша, Б.Бейсен хөндлөнгөөс ажигласан байдалтай ч адил үзэл бодолтой байгаа гэдгээ илэрхийлж байна.

Харин өлсгөлөн зарласан гишүүд дотор УИХ-ын гишүүн Ажнай Д.Бат-Эрдэнэ огт харагдахгүй байгаа. Тэрээр бүлгийн гишүүдийн жагсах, өлсгөлөн зарлах байр суурийг дэмжихгүй, О.Цогтгэрэлийн АН-ын үйл ажиллагаанд оролцохгүй байгаа гэх мэдээлэл байна.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүний ажлаа хийгээд нам доторх асуудлаа нухацтай ажиглаж байгаа юм байна. Энэ үйлдэл нь Д.Бат-Эрдэнийг хашир, тулхтай улстөрч болохыг харуулахын зэрэгцээ олон нийтийг үймээн бослогод уриалсан анархизмыг дэмжихгүй байгааг нь харуулж байгаа юм.

Тиймээс УИХ-ын гишүүний үндсэн үүргээ умартаагүй Д.Бат-Эрдэнэ гишүүнд АН-ын эгэл жирийн гишүүд талархаж байгаа юм байна.

Мөн УИХ дахь АН-ын бүлгийн 5 гишүүн өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа бөгөөд үүнийгээ УИХ дахь АН-ын бүх гишүүд өлсгөлөн зарлаж байна нийгэмд тарааж байгааг тус намын гишүүд дэмжигчид буруутгаж байна.

Э.ЭРДЭНЭ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com