Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүд “өлсөөгүй” нь эмчийн үзлэгээр батлагджээ

АН-ын нэр бүхий гишүүд Чингисийн талбай дээр эмчийн хяналтан дор өлсөглөн зарлаад байгаа билээ. Гэвч өнөөдөр өглөөний эмчийн эрүүл мэндийн үзлэгээр Ж.Батсуурь, Ц.Туваан, Н.Алтанхуяг нарын цус болон, ходоодны ерөнхий шинжилгээ болон эхо оношилгоогоор хоолны төрлийн хэрэглээ илэрчээ. Ингэхээр тэд хуурай, нойтон өлсгөлөн зарлаагүй болох нь ийнхүү батлагдлаа.

103-н жижүүр эмч Д.Батхишигийн мэдээлснээр... Ж.Батсуурь, Ц.Туваан, Д.Ганбат, Н.Алтанхуяг нарын хувьд тэд суурь өвчтэй, сахартай хүмүүс. Бүхэл бүтэн 7 хоног уснаас өөр юм хэрэглэхгүйгээр хүйтэн цементэн талбай дээр хэвтэнэ гэдэг байж боломжгүй зүйл юм. Огт юм идэхгүй хоёр ч хонох боломжгүй. Хэрэв тэгвэл тэдний хууч хөдөлж, зүрх бөөр, дотор эрхтний үйл ажиллагаа нь доголдож аль эрт эмнэлгийн бараа харах байсан. Ер нь бол эмнэлгийн байгууллага хүнээ боддог. Бидэнд улстөр огт хамаагүй. Тэд маань ч бидний зөвлөснөөр хоолоо тохируулж идсэн учраас биеийн байдал сайн байна” гэж  тайлбарлалаа.

Цахим орчинд Н.Алтанхуяг гишүүний эзэмшлийн автомашинд өлсгөлөн зарлаж буй гишүүдийг хоол идэж байна гэсэн мэдээлэл тархсан бөгөөд энэ нь батлагдах шиг боллоо.  УИХ-ын гишүүд ард түмэн, намынхаа төлөө өлсгөлөн зарлаж байна гэсэн боловч тэд өлсөөгү йюм байна. Өдөр нь хүмүүсийн нүдэн дээр зовж зүдэрсэн царай гаргачихаад орой хүмүүсийн хөл татрахаар хоол ундаа сэмээрхэн залгуулж, улмаар зорилготой, даалгавраар улс төрийн шоу хийж байна энэ биз ээ.

Мөн өнгөрсөн амралтын өдөр болсон жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал “согтуу” байсан гэнэ. Тэгэхээр өлсгөлөн хүн архи ууж чадахгүй учраас хоол идсэн л байж таарах нь.

 

эх сурвалж: Шуурхай.мн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com