Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Эрдэнэтийн иргэд Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахаар болжээ

Орхон аймгийн иргэд тус аймгаас сонгогдсон УИХ-н гишүүн Н.Алтанхуяг болон  С.Ганбаатар нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах ажлыг эхлүүлсэн талаар цахим орчинд нийтэлжээ. 

Тэд "Н. Алтанхуяг, С.Ганбаатар нар Орхон аймгийн олон мянган иргэдийн итгэлийг уландаа гишгэж албан тушаал эрх мэдлийн төлөө  УИХ-ын гишүүний эрх мэдлээ  ашиглан хууль бус үйлдэл гарган цар тахлын онцгой  нөхцөлд төрийн эсрэг  үймээн самуун  дэгдээж байгааг эсэргүүцэж байна. Орхон аймгийн  иргэд бид УИХ-ын гишүүнээс нь ЭРГҮҮЛЭН ТАТАХ шаардлага бүхий гарын үсэг цуглуулж байна" гэсэн үгтэй зарын самбаруудыг байршуулжээ.

Мөн " Бид Ардчилсан намыг сонгоогүй. Бие дааж нэр дэвшсэн хүнийг сонгосон" гэжээ. 

Эргэн сануулахад, Н.Алтанхуяг нь АН-ын гишүүн байхдаа намын дотоод дүрмийг удаа дараа зөрчсөний улмаас СХД-ийн ардчилсан намаас түүнийг хөөх шийдвэрийг гаргаж байсан юм. Улмаар 2019 онд АН-ын гишүүнчлэлээс хасагдсан байдаг. Харин С.Ганбаатар гишүүний хувьд тэрээр Эрс шинэчлэл, иргэний хөдөлгөөний гишүүн. Үндэсний соёмбо хөдөлгөөн болон Үндэсний хөдөлмөрийн намыг тус тус үүсгэн байгуулсан. 2012 онд нам бус, бие дааж УИХ-ын сонгуульд өрсөлдсөн. Дараа нь ХҮН буюу Хөдөлмөрийн үндэсний намд элсэн орсон. Тэгээд МАХН-д орсон. Хамгийн сүүлийн байдлаар буюу өнөөдөр  О.Цогтгэрэлийн АН-д орж Ардчилсан намын гишүүн болоод байгаа юм. 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com