Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ц.Элбэгдорж: Х.Баттулга шоронд орохоос зугтаж ордонд түр орогнож байгаа хүн

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сошиал орчинд байр сууриа илэрхийлэхдээ АН-ынхаа өнөөгийн байр байдал, жагсаал өлсгөлөнг хийж буй намынхаа нөхдийнхөө тухай байн байн ярих болсон.

Ц.Элбэгдорж: “Х.Баттулгын Монголын ардчилал руу дайрах дайралтыг тэвчиж чаддаггүй юм. Ардчиллыг гутаах атлаа коммунист дарангуйлагчдыг магтан дуулахтай нь би санал нийлдэггүй юм. Монголын өнгө болсон хүмүүс, алтан ургийнхан, эх орончдыг хэлмэгдүүлсэн, аймаглан хүйс тэмтэрсэнийг би ямар ч шалтгаар зөвтгөж чаддаггүй юм. Монголын ардчиллаас, ардчилсан боломжоос хамгийн их хувьдаа хожоо гаргасан хүн бол Баттулга. Хожоо гаргаж яваа хүн бол бас л Баттулга.  Монголын ардчиллыг гутаах ажлыг зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, дэс дараатай хийж байгаа хүн бол энэ хүн” гэжээ.

Мөн “Би Баттулгатай тэмцээд байгаа юм биш. Яг үнэндээ ардчиллыг Баттулгаас өмөөрөөд байгаа юм. Ард түмнийхээ сонголтыг хамгаалаад байгаа юм. Араатан шиг хаагуур нь орж ирж хүү татах бол гэж хүмүүс түүнээс айдаг болж. Тиймээс би өөрийгөө бодож биш, ард олноо бодож ярихаас аргагүй болоод байгаа юм. Баттулгад зовлон бий. Би ойлгож байна. Шоронд орохоос зугтаж ордонд түр орогнож байгаа хүн. Цагдаагийн ажилтан Баттулгыг харахаар бариад шалгачихмаар этгээд шиг. Прокурор хүний нүдэнд тэр торвол гарцаагүй ял төлөвлөмөөр. Шүүгчид бол шүүх хуралд уулзмаар, тийм л өнгөөр Баттулга тэдний нүдэнд харагдаад байгаа. Тиймээс Баттулга Монголын шүүх, хууль, төрийг толгойд нь гарсан өдрөөсөө өшигчиж байгаа юм. 

Түүнд  Монгол хүний эрх чөлөөт, бие даасан байдал руу дайрах хувийн болоод хөндлөнгийн сонирхол оршдог. Түүнийгээ өөрийн үйлдэл, кино, нэвтрүүлгээрээ түмэнд олонтой толилуулсныг Монголын төлөө нүд чих бүхэн үзсэн, сонссон. Зарим нь бүр дасал болжээ. Түүнд нь амташсан, донтсон хэсэг ч бий.  Харин одоогоор тэр Монгол Улсад эмгэнэлт, бас хорон харш үйлдлийг гүйцэлдүүлээд байгааг дурьдахгүй байж болохгүй юм” гэх мэтчилэн ярьжээ.

Б.НАРАН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com