Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түүнийг ингэж хэлсэн юм. “Тэр бол амьдрал мэдэхгүй ханхүү” гэж. Үнэн хэрэгтээ Д.Энхбат улс төрд багийн тоглолтгүй, ил гарч тоглолт хийж байгаагүй, амиа борлуулж, довоо шарлуулж ирсэн нь үнэн.
Хувийн бизнес нь бол товхийтэл боссон нь үнэн. Гэвч нийтийн төлөө, нийтийн эрх ашгийн төлөө юу хийсэн бэ. Улс төрд явж, бодлого боловсруулж явсан уу гэдгийг л экс Ерөнхийлөгч ийнхүү ёжилж хэлсэн бололтой.