Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч хэн бэ?

“С.Зоригийн хэргийн захиалагчийг хэзээ зарлах вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Нямдорж хариулахдаа "Би захиалагч гэдэг үгийг хэрэглэхдээ заавал гэх үгийг хэлж явдаг. Учир нь, тэр үедээ хэргийг шалгасан хүмүүс захиалагчийг зарлаагүй, олоогүй байж захиалагчаар хүн алсан гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялласан. Энэ хэрэгт Э.Бат-Үүлийг захиалагчаар татсан. Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр шүү дээ. Хамжигчаар нь Б.Булганыг татсан, 10 сар хорьсон. Тогтоож чадаагүй сулласан. Э.Бат-Үүлийг 2016 онд яллагдагчаар татсан, 20 хоногийн дараа тогтоолоо хүчингүй болгосон. Тэр Ц.Амгаланбаатар гэдэг хүн 2014 оноос хойш Э.Бат-Үүлийг яриад байсан. Ядаж л Э.Бат-Үүлийг байцаах ёстой, байцаагаагүй" гэж ярьжээ.

Анх 2017 оны гуравдугаар сард Ц.Нямдорж мэдээлэл хийж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт бичсэн Ц.Амгаланбаатарын мессэжийг дэлгэсэн. Гэхдээ Ц.Амгаланбаатар руу Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хариу юу гэж бичсэн, хэргийн холбогдогч нар хэзээ, ямар байдлаар уулзсан, хоорондоо юу ярьсныг нь Ц.Нямдорж дэлгэдэггүй.

Б.Хурцын эхнэр Ү.Сарнай өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд ҮАБЗ-ийн гурав болон Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт шаардлага хүргүүлэхдээ “Засгийн газраас ил болгох гэж байгаа хэргийн материалууд дотроос ялтнуудын хоорондоо утсаар ярилцсан, уулзалдсан бичлэгүүд алга болчих вий. Зарим баримтыг санаатайгаар сугалж аваад дарчихгүй байгаа” гэх хардлага учир мэдэх хүмүүсийн дунд байгааг онцолсон.

Хэрэвзээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй юм бол тэдний хоорондоо юу ярьсныг нь Ц.Нямдорж дэлгэх хэрэгтэй.

Өнгөрсөн 23 жилийн хугацаанд С.Зоригийн амь намыг хэн хөнөөв, захиалагч нь хэн бэ гэдэг нь одоо болтол тодроогүй байна.

 

Б.САНАА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com