Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Д.Ганбат: Шаардлага биелсэн гэж үзээд өлсгөлөнгөө зогсоолоо

УИХ-ын дарга Г.Занданшатар өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй дахин уулзлаа.

Тэрээр "Үүсэн нөхцөл байдлыг хэлэлцэн шийдвэрлэх ажлын хэсэг өнөөдөр хуралдаж ажлынхаа төлөвлөгөөг баталсан. УБЕГ-ын албан тушаалтнууд Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж хэрэгжүүлсэн гэдгийг шалгаж тогтоохоос эхлээд нэлээд хэдэн асуудлаар төлөвлөгөө гаргасан" гэлээ. 

МАН, АН-ын хамтарсан ажлын хэсэг байгуулсан гэдгийг хэлээд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг УИХ-ын гишүүн Д.Мөнх-Оргил танилцууллаа.  

Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил "АН-ын бүлгийн гишүүдийн тавьсан саналыг хүлээж авч байгаа. Тухайлбал, УБЕГ-ын албан тушаалтнууд АН-ын тамганы асуудлуг хуулийн дагуу шийдвэрлэсэн эсэхийг хянаж шалгахаар боллоо. Мөн Дээд шүүхийн Тамгын газраас гаргасан улс төрийн намын лавлагаа нь хууль тогтоомжийн дагуу гарсан эсэхийг үнэлж дүгнэнэ. Гуравдугаарт СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мэдээлэл сонсохоор боллоо. Дөрөвдүгээрт, АН-ын бүлэг АТГ-т хандаж УБЕГ-ын зарим албан тушаалтныг шалгуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас мэдээлэл авна. Ажлын хэсэг ийм төлөвлөгөө баталсан" гэсэн юм.

Энэ үеэр тавдугаар сарын 5-ны оройноос эхлэн төв талбай дээр нойтон өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдийн төлөөл болж, бүлгийн дарга Д.Ганбат “Өлсгөлөнгөө зогсооё гэсэн байр суурьтай байна. Энэ цаг мөчөөс эхлэн зогсооно” гэсэн юм. Ингэснээр УИХ дах АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө албан ёсоор зогсоолоо. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com