Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат: Би долдугаар сарын 1-ний өдөр Ж.Батзандан, О.Магнай нартайгаа хамт очиж үгээ хэлэх ёстой, үймээн гаргахгүй байх гэж итгэсэн

Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр намын даргын хувиар тухайн жагсаалд ямар оролцоотой байснаа тайлбарлан өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр,

"Миний үүрэг нэгэнт сонгуульд орсон улс төрийн хүчнийг толгойлж байсан учир нөгөө хоёртойгоо хамт очиж үгээ хэлэх, үймээн гаргахгүй байх өөрсдийн алхмаа хийх ёстой гэж итгэсэн. Хариуцлага хүлээж буй улсууд хэцүү цагт хэрэгтэй цэгт очих ёстой гэж би боддог. Тэгээд очсон. Дахиад ийм хэцүү цаг ирвэл би дахиад л үүргээ биелүүлэх болно. Би очоод хоёр зүйлийг хэлсэн. Нэгдүгээрт, жагсаалыг аль нэг намын байрны үүдэнд хийж болохгүй. Хоёрдугаарт, ерөөсөө энэ сонгуулийг будлиантай гэсэн хар байгаа бол хамтран шалгах, тэгээд будилаантсан бол ганцхан суудал авсан Иргэний эвсэл ч өөрийнхөө суудлаас татгалзах ёстой гэж мэдэгдсэн. Ийм үйл явдал өрнөж байхад хариуцлага хүлээсэн улс төрийн хүчний удирдагчид очиж, шийдэх зөв замыг хайхаа амлаж, бухимдлыг тайлах ёстой бус уу” гэжээ. 

Дашрамд дурдахад 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн, жагсаалыг Д.Энхбат, Ж.Батзандан, О.Магнай нарыг эхлүүлсэн гэдэг боловч 5 хүний амь эрсдэж, олон залуучууд шоронд ороход тэднийг хариуцлага хүлээгээгүй үлдэж хоцорсон гэдэг.

Д.Энхбатыг “Буян” С.Жаргалсайхан саяхан сошиал хуудастаа “Д.Энхбат 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн үймээнийг зохион байгуулж, эхлүүлсэн. Яг цагаа тулсан чинь Д.Энхбат зугтаад нуугдчихсан” гэж хэлжээ.

 Х.АМАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com