Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Д.Энхбат Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа нь Ц.Элбэгдорж дахин Ерөнхийлөгч болохтой адил

АН-ын хуваагдлын ард Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар байгаа гэж ил далдгүй ярих болсон. Тамганы маргаан нэг талдаа шийдэгдэж С.Эрдэнэ сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд түүнийг Ц.Элбэгдоржийн талынх гэж АН-ыхан ярьцгааж байгаа. Тэгвэл С.Эрдэнэ гэхээсээ илүүтэй Д.Энхбат нь Ц.Элбэгдоржийн “ХҮН” байж болзошгүй гэдэг таамаглалыг хэвлэлүүд гаргаж байна.

Угтаа бол ХҮН-ийг Экс Ерөнхийлөгчтэй холбож эртнээс ярих болсон. Тэр бүрт Т.Доржханд гишүүн эзнээ нуугаад гүрийгээд суучихдаг юм. Гэтэл Экс  Клабхаусд орж ярихдах ”Улс төр гэсэн энэ хатуу талбарт залуучууд оролцож байгаа нь том туршлага болно. Д.Энхбат бол технологиийн хөгжлийн тухай их ярьдаг, бодитой юм хийж чадах нэр дэвшигч” гэчихэж байх жишээтэй.

Д.Энхбат 2012 онд улс төрөөс гарахдаа нам гээчийг навсайтал зүхэж байв. Соросын сан /Форум/, Ногоон нам, Иргэний хөдөлгөөн гэж явсан. УИХ-ын гишүүн болж үзсэн энэ хүнийг олон жилийн дараа дахин улс төр рүү түлхэх хүн нь яахын аргагүй Ц.Элбэгдорж болж таарч байна. Дахиж улс төрд зүтгэхгүй гээд хаалга хааж байсан Д.Энхбат Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд тухайн үедээ Ц.Элбэгдоржоос улстөрд илүүтэй суралцсан биз.

Д.Энхбат бол “алахгүй ч айлгана” гэдэг шиг МАН руу, АН-руу ч нэг дайраад, Ерөнхийлөгчид зүтгээд үзэхэд алдах юм гэж бодож байгаа байх. Ямартай ч Д.Энхбат бол Ц.Элбэгдоржийн үргэлжлэл гэж хэлж болохуйц хүн.

Монголчууд өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “барууныхны гар хөл” гэж их зүхдэг байсан даа. Тэгвэл тэр барууныхны жинхэнэ гар хөл чинь Д.Энхбат юм биш үү. Д.Энхбат өнөөдрийг хүртэл Соросын сангаар тэжээлгэсэн хүн билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com