Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
“Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор” өдөрт 4500 жуулчин хүлээн авах хүчин чадалтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар албан томилолтын хүрээнд Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц төслийг хэрэгжүүлж, түүнийг дагасан агаарын тээвэр, авто замын дэд бүтцийн хөгжлийг цогцоор шийдвэрлэхээр ажиллаж байгаа ажлын явцтай танилцлаа.

Чингис хотод зохион байгуулсан уулзалтын үеэр түүхэн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх хамгийн чухал төсөл бол Их эзэн Чингис хааны төрөлх нутаг Дадал суманд байгуулагдах “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор” гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд онцолж хэлсэн.

Энэхүү цогцолбор байгуулах ажлыг Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын санхүүжилтээр 2019-2024 онуудад хэрэгжиж байгаа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

Энэхүү төслийн хүрээнд өдөрт 4 мянга 500 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”-ыг Дадал сумын Бор толгой хэмээх газарт байгуулж, 295 га талбайд цогцолборыг дагалдах гадна тохижилтыг бий болгох юм. Дадал сумын төвөөс цогцолбор хүртэлх 2,6 км авто зам, 50 автобус, 220 автомашины зогсоол, 4,5 км цахилгаан дамжуулах шугам, дэд станц барина. Мөн бохир ус цэвэрлэх байгууламж, хатуу хог хаягдлын ландфилл байгууламжийг тус тус байгуулна. Цогцолборыг зорин ирж буй жуулчдад олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх резортыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулах ажлыг төрөөс бүх талаар дэмжиж, 2021 оноос эхлүүлнэ гэдгийг салбарын сайд Н.Уртнасан онцолсон байна.

Түүнчлэн төслийн хүрээнд Дадал сумын ерөнхий төлөвлөлтийг аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж, эхлүүлэх юм.

Төслийн үр дүнд нийт 2 мянга 550 иргэдийг цогц сургалтанд хамруулж, 130 ажлын байрыг шинээр бий болгож, орон нутгийн иргэдийн санаачилсан 30 бичил бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

Өнөөдрийн байдлаар зам болон барилгын ажлын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулсан. Улмаар ажлын зургийг 2021 оны 9 дүгээр сард дуусгаж, 2022 оны нэгдүгээр улирлаас барилгын ажлыг эхлүүлж, 2024 оны 2 дугаар улиралд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор, түүнийг дагасан Өндөрхаан-Дадал чиглэлийн авто зам, Дадал сумын олон улсын нисэх буудал цогцоор ашиглалтад орсноор 2024 оноос эхлэн Хэнтий аймагт жилдээ 200 гаруй мянган жуулчин хүлээн авч, 150 гаруй тэрбум төгрөгийн эдийн засгийн орлогыг жил бүр аялал жуулчлалын салбараас бий болгох боломжтой гэдгийг БОАЖ-ын сайд Н.Уртнасан танилцуулав.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com