Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
АН-ын бүлэг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлт болон бусад асуудлыг хэлэлцжээ.

 
Монгол Улсын иргэн Т.Сумъяабазар, Л.Эрдэнэхүү нар Үндсэн хуулийн Цэцэд хандан гомдол гаргасныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцжээ. Дээрх хоёр иргэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зарим зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм.
 
Тус хуульд “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална” гэж хуульчилсан.
Гэвч Үндсэн хуульд “Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох байгууллага хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална. Нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заасан.

Тиймээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хууль зөрчиж байна гэж тэд үзсэн байна. Цэц энэхүү гомдлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ. ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотойгоор гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Зарим гишүүний хувьд, төрийн байгууллагууд энэ хуулийн хүрээнд, хууль бус асуудлаа төрийн болон албаны нууц болгон далдалдаг учраас Үндсэн хуультай зөрчилдөж байгаа гэсэн байр суурийг илэрхийлэв. Мөн Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар улс төрийн болон цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.
 
 
 
Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлгийн ажлын алба
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com