Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
“Монгол ялна”-ыг Монгол чадна дуурайсан уу?

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгааны ажлаа эхлүүлээд байна. Сонгуулийн сурталчилгааны гол зүйлийн нэг нь нэр дэвшигчдийн уриа үг байдаг билээ. Учир нь тухайн нэр дэвшигч ялалт байгуулвал уриа үг нь түүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаан дахь улстөрийн үйл ажиллагаа болж хувирдаг. Иймээс гурван нэр дэвшигчийн уриа үг аль хэдийнэ сошиал ертөнцөд ярианы сэдэв болжээ. Тэр тусмаа ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын “Монгол чадна” гэх уриа нь шүүмжлэл дагуулж эхэлжээ.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Ялна” уриатайгаар ялалт байгуулж байлаа. Товчхондоо Д.Энхбатын Монгол чадна, Х.Баттулгын Монгол ялна гэдэгтэй агаар нэг мэт сонсогдож байна. Нэр дэвшигч Д.Энхбатын уриа үг, сурталчилгааны нээлт дээрээ “ташуур” барьсан байх нь яахын аргагүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг санагдуулна. Тэр ч гэсэн ташуур барьж, Монгол ялна гэж ярьж байсныг бид санаж байна.

Ямартай Д.Энхбат нэр дэвшигчийн үг, үйлдэл хоёр нь одоогийн Ерөнхийлөгчи Х.Баттулгыг дуурайсан уу эсвэл үргэлжлүүлж байна уу гэдэг асуудлтыг дагуулаад байна. Сурталчилгааны үед нэр дэвшигч үе шаттайгаар уриа, мессежээ сольдог. Магадгүй Д.Энхбат нэр дэвшигч цаашдаа уг уриагаа өөрчилж, дараагийн шатны шинэ уриаг гаргаад ирэхийг ч үгүйсгэхгүй.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com