Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
АН-ын Ц.Элбэгдоржийн  улс төр ХҮН-ын Д.Энхбатаар үргэлжлэх үү?

2016 онд ОХУ-ын Ростех корпорацийн мэдэлд байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсад шилжүүлэн, “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголын мэдэлд ирснийг тухайн оны зургадугаар сарын 28-нд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэдэгдсэн. 

Гэвч Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улс төрийн мафижсан бүлэглэл буюу  “Монголын зэс" корпораци авчихсан байдаг юм. Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авчирснаар бид өнөөдөр тог, дулааны, усны мөнгийг Эрдэнэт үйлдвэрээр даалгаж байгаа.

Товчхондоо Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, ХХБ-ны УЗ-ийн дарга сахал Д.Эрдэнэбилэг нарын бүлэглэлийнхэн Эрдэнэт үйлдвэрийг хувьдаа завшсаныг эргэж Төрд авчирч, өнөөдөр монголчууд бултаараа Эрдэнэтээс хүртэх ашгаа хүртэж байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тэргүүтэй хэдхэн олигархуудын уул уурхай дагасан шунал амбиц албан тушаалд очих гэсэн санаархал одоо болтол үргэлжилсээр байна. Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан, Д.Энхбатын ард Ц.Элбэгдорж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Д.Энхбатыг төрийн тэргүүний сонгуульд дэвшүүлж, ил далд дэмжих болсон. Монголын улс төрд хийсэн гай, гавьяагаараа олонд танигдсан Ц.Элбэгдорж нарын бүлэглэлийнхэн Д.Энхбатыг Ерөнхийлөгчийн сунгаанд сойж монгол төрийн тэргүүнийг дахин авахаар санаархаж байна гэх мэдээлэл гарч байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com