Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Тайланд дахь үнэтэй хаусаа нуусан Д.Энхбат "ХОМ"-т мэдүүлсэн гэж худал ярьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч, "Датаком”-ын Д.Энхбат Тайландад үнэтэй хаустай гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Тодруулбал... Тайландын эртний хотуудын нэг, хааны амралтын хот гэдгээрээ алдаршсан Хуа Хинд Д.Энхбат нь тансаг хаустай гэдэг мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл Д.Энхбат энэ талаар твиттер хуудастаа "Миний байрны тухай шуугих хүмүүс байх юм. Миний ХОМ-ээс авсан мэдээллийг түгээгээд л... Би өөрөө нийтэд ил мэдээлсэн зүйл шүү дээ. Төрийн албан хаагч биш, жирийн иргэн, бизнесмэн хүн байр орон сууцтай байх нь тийм л айхтар УТ-ийн асуудал юм байх даа" гэжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчд Хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т хүргүүлдэг. Түүний ХОМ-т нийтийн орон сууц НЭГ, Зуслангийн байр НЭГ гэсэн байна. Өөрөөр хэлбэл Д.Энхбатын жиргэсэн шиг Тайланд дахь үнэтэй хаус нь түүний ХОМ-т тусгагдаагүй байна. /ХҮН-ээс нэр дэвшигч Д.Энхбатын ХОМ-ийг ЭНДЭЭС харах боломжтой/

Ямартай Тайланд дахь хаусыг хэдэн төгрөгөөр яаж худалдаж авснаа ХОМ-т тусгаагүй байна. Гэхдээ 

  • “Датаком” ХХК-иас Д.Энхбатын нэрээр 2020 оны хоёрдугаар сарын 12-нд 14 000 /арван дөрвөн мянга/ ам.доллар
  • хоёрдугаар сарын 12-нд өдөр 18 000 /Арван найман мянга/ ам.доллар
  • 2020 оны наймдугаар сарын 6-нд 8 700 /Найман мянга долоон зуу/ ам.доллар
  • 2020 оны наймдугаар сарын 7-нд 50 000 /Тавин мянга/ ам.доллар
  • 2020 оны арванхоёрдугаар сарын 21-нд 15 000 /Арван таван мянга/
  • 2020 оны арванхоёрдугаар сарын 23-нд 15 000 /Арван таван мянга/ нийт 120 700 /Нэг зуун хорин мянга долоон зуу/ ам.долларыг THE RESIDENCE HUA HIN 107/8. /NUMBER-3108/ ENKHBАT утгаар Тайланд улс руу шилжүүлжээ. 

Ийнхүү нэр дэвшигч Д.Энхбат Тайландын хамгийн өндөр өртөгтэй Хуа Хинд амралтын хотод тансаг зэрэглэлийн хаустай гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч ХОМ-тээ тусгасан гэж худал ярьлаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com