Уншиж байна...
 
Гуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна
ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат мөрийн хөтөлбөрөө зөрчсөн сурталчилгааны материал тараасан уу?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй гурван нэр дэвшигчийн сурталчилгаа үргэлжилж байх энэ үед ХҮН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт өөрчлөлт орсон уу гэдэг асуулт цахим орчинд давалгаалж эхэллээ.

Тодруулбал... Иргэн С.Мөнхчулуун сошиал орчинд... "ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат гуайн мөрийн хөтөлбөртэй сонин зарим айлуудаар тараагдсан байна. Гэтэл Үндэсний аудитын газраар баталгаажсан мөрийн хөтөлбөрт нь огт байхгүй заалтуудыг сониндоо оруулсан байх юм. Би сүүлийн 7 хоног Клабхаусд явагдаж буй 3 намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн харьцуулалт хэлэлцүүлэгт оролцож байгаа болохоор уншаад цочлоо. Тэгээд Үндэсний аудитын газраар баталгаажсан мөрийн хөтөлбөртэй нь тулгаж үзэхэд үнэхээр өөр байна. Ингэж мөрийн хөтөлбөрт нь тусгагдаагүй амлалтаар иргэдийг хуурч болохгүй шүү дээ" гэжээ. 

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт иргэдэд үнэ төлбөргүй, хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос болон улс, орон нутгийн төсвөөс аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааралгүй зүйл тусгахыг хориглодог. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43.4.3-т сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно гэж заасан. 

Ямартай ч Үндэсний аудитын газраас гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хуульд нийцсэн хэмээн гэж үзсэн байтал ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын мөрийн хөтөлбөрт сурталчилгааны материал дээр өөр байгааг иргэд шүүмжлэлтэй хандаж байна. 

Сонин дээрх Д.Энхбатын мөрийн хөтөлбөр... 

Үндэсний аудитын газраар хянуулсан ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын мөрийн хөтөлбөрөөс... 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com