Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
МҮОНРТ: ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг "улаан бүс"-ээс гаргах боломжгүй болсон тул телевизийн халз мэтгэлцээнийг цуцлаж байна

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сүүлийн өдөр буюу өнөөдөр нэр дэвшигчид МҮОНТ-ээр халз мэтгэлцэх байсан. Гэвч ХҮН-аас нэр дэвшич Д.Энхбат коронавирусийн халдвар авснаар мэтгэлцээнд биеэр оролцох боломжгүй болсон. Улмаар намуудын төлөөллүүдтэй мэтгэлцээнийг хэрхэн зохион байгуулах талаар уулзсан ч тохиролцож чадаагүй учраас ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНИЙГ цуцлахаар болсон гэж МҮОНТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар мэдээллээ. 

МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар: МҮОНРТ өөрсдийн чиг үүргийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулсаар ирсэн. МҮОНРТ мэтгэлцээний бэлтгэл ажлаа хангаж дуусаад байна. Үндсэн чиг үүргийн дагуу мэтгэлцээн бэлтгэсэн. Зарим хүмүүсийн тавьсан саналын дагу 3-5 удаа явуулах боломжгүй байсан. Өнөөдөр сурталчилгааны сүүлийн өдрийг сонгож, гурван намын нэр дэвшигчдэд саналаа тавьсан. Гэвч ХҮН-ааас нэр дэвшигч Д.Энхбат коронавирусын халдвартай нь батлагдсанаар шинэ нөхцөл байдал үүссэн. 

ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг студид авчирч хийж болох уу гэдэг санаачилга гаргасан. Эсвэл гурвууланг нь эмнэлэгт аваачиж хийх боломж байна уу гэдгийг судалсан. Мөн Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс нь бусад нэр дэвшигчдийг студиас оролцуулах гэсэн гурван хувилбар байсан. Мэтгэлцэхгүй гэж байр суурь илэрхийлсэн нам байхгүй. Улсын хоёрдугаар эмнэлгээс "Улаан бүс" рүү ямар нэг хүн оруулах боломжгүй, нэр дэвшигчийг эмнэлгээс гаргах боломжгүй гэдэг албан бичиг бидэнд ирүүлсэн. Мөн ТТХГ-аас ямар ч хувилбараар хийх боломжгүй гэсэн. Тиймээс МҮОНРТ Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй боллоо. Мэтгэлцээнийг цахимаар явуулах нь ТВ-ийн шийдэл биш. гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com