Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Ардчилсан намын бүлэг хуралдаж ҮХЦ-ийн 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

Ардчилсан намын бүлэг Цэцийн 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.06.07/ ээлжит хуралдаанаа танхим болон цахим хэлбэрээр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар
•Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлт
•Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аас баталсан хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.
 
Цэцийн нэг гишүүн нь нөгөө гишүүний гаргасан шийдвэртэй санал нэгдэхгүй бол бичгээр хүсэлт гарган “3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаан” гэгчээр хэлэлцэх нь Үндсэн хууль зөрчиж байна гэх утгатай гомдлыг нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд гаргажээ. Өөрөөр хэлбэл Цэцийн нэг гишүүн нөгөө гишүүнийхээ шийдвэрт “хориг” тавих нь Үндсэн хууль зөрчсөн гэж тэрээр үзсэн байна. Түүний гомдлыг Цэц хэлэлцээд дээрх заалт нь Үндсэн Хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэж 2021 оны тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.
 
Ардчилсан намын бүлэг энэхүү дүгнэлтийг хэлэлцэв. Гишүүд, Цэцийн аль нэг гишүүн өөрт нь хуваарилсан мэдээллийг дангаар шалгаж, шийдвэрлэх нь харин ч бусдын нөлөөнд автах магадлалыг нэмэгдүүлнэ. Тухайлбал нэг гишүүн, гомдол гаргасан иргэний нэхэмжлэлийг дангаараа шийдээд, Цэц хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл тэр асуудлыг дахин сөхөлгүй хаадаг. Нөгөө гишүүн үүнтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж хамтаараа хэлэлцэх нь харин аливаа нэг улс төрийн нам, төрийн өндөр албан тушаалтан, улс төрчид төдийгүй хөрөнгөлөг аж ахуйн нэгж, гадаад улсын тусгай албад, олон улсын төрийн болон төрийн бус бусад байгууллагын нөлөөнд автахаас урьдчилан сэргийлсэн маш чухал ач холбогдолтой.
 
Цэцийн гишүүн дотоод итгэл үнэмшлээрээ уг асуудалд хандаж Үндсэн хуулийн маргаан үүсгэх эсэх асуудал нь тухайн хувь гишүүний шийдэх асуудал, хэрэв бусдын нөлөөнд автаад маргаан бүхий асуудалд маргаан үүсгэхгүй орхивол энэ нь хууль дээдлэх, болоод хүний эрхийн зөрчил үүсгэх эрсдэлтэй. Түүнчлэн нэхэмжлэгчийг хуралд оролцуулалгүйгээр дүгнэлт гаргасан нь хардлага төрүүлж байна гэх зэргээр өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com