Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Тайлагнах “ажил”-гүй Ерөнхийлөгч Х.Баттулга бусдыг буруутгасаар буух нь

Тайлагнах “ажил”-гүй Ерөнхийлөгч Х.Баттулга бусдыг буруутгасаар буух нь

     Монголын үе үеий төрийн тэргүүн нар дотроос Ерөнхийлөгч Х.Баттулга эв нэгдлийг сарниулагч, хагалан бутаргагч нэртэйгээр бууж байх шиг байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд өгсөн ярилцлага нь өнгөрсөн хугацаанд хоёр хүний дундах хов живийн шинжтэй яриа болсон нь улстөрчийн хувьд олон нийтийн дундах үнэлгээгээ улам доош татчих шиг боллоо.

    Ямартаа ч дөрвөн жилийн өмнө АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулгын үед 30 жилийн түүхтэй АН хагаралдан хуваагдаж хос тамга, хоёр даргатай болсон. Энэ тэмцэлд намынхан нь Ерөнхийлөгчийг илэрхий буруутгадаг. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байсан арав гаруй улстөрчийг шоронд хэлмэгдүүлж оруулсан гэх нэртэй үлдэж байна.

Мөн  УИХ-ын гишүүн Сү.Батболд нарын нэр бүхий хүмүүсийг гадны шүүхэд гүтгэлэг гаргаж, шалгуулах ажиллагааг зохион байгуулсан уу гэх мэдээлэл цацагддаг. Ерөнхийлөгчийн талын хүмүүс Сү.Батболдын талаар гүтгэлэгт мэдээллийг удаа дараалан хийж байсан нь анхаарал татдаг. Тухайн улстөрчийг гүтгэх болсон шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал бүхий кандитатын нэг гэж үзэж, сонгуульд зориулан хар пиарын ажиллагаа явагдсан гэх мэдээлэл цацагдаж байсан билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ мэт мэдээллийг батлах мэт өөрийн сэтгүүлчдээ  өгсөн ярилцлагадаа Сү.Батболдыг ямарваа нэгэн баримт, тодорхой үндэслэлгүйгээр илэрхий буруутгасан өнгө аястай үгийг байн байн давтан ярьсан.

Бусдын нэр төрд халдаж, хүний эрхийг зөрчиж, монгол төрд хагарал бутрал, үймээн, жагсаалыг өдөөдөг Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхнаас вакцины эсрэг үзэл баримтлалыг гаргаж байсан бол одоо хариуцлагатай сонгуульд цагаан сонголтыг уриалах болсон. Монголын төрийн үйл ажиллагаанд саад “тээг” болсон нь их байв уу эсвэл өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос илүүрхэх нүүртэй үлдэв үү Ерөнхийлөгч Х.Баттулга.

Түүнийг хэр Ерөнхийлөгч байв гэдгийг монголчууд хэдийнэ дүгнэж цэгнээд эхэлчихэж.

Б.ХАЛИУН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com